Европын хамгийн том эдийн засаг болох ХБНГУ-д инфляци тавдугаар сард 7.9 хувьд хүрчээ. Энэ нь 1970-аад оны нефтийн хямралаас хойш буюу сүүлийн 49 жилийн дээд түвшин юм. Ийнхүү үнийн өсөлт эрчимжихэд түлш, шатахууны үнэ голлон нөлөөлсөн байна.
Бүтээгдэхүүнээр нь задалбал, түлш шатахууны бүлэг нийт 38.3 хувь, үүнээс газрын тосны бүтээгдэхүүн хамгийн өндөр буюу 63.5 хувь, хүнсний үнэ 11.1 хувиар тус тус өсчээ. Түүхий эд материалын үнэ өссөнөөр бөөний үнэ 23 орчим хувиар өссөн байна.
Евро бүсийн орнуудад инфляцийн түвшин төв банкных нь хоёр хувийн зорилтоос дөрөв дахин өндөр байгаа билээ. Үүнээс үүдэж Европын төв банк бодлогын хүүгээ өсгөх дохио зах зээлд өгч буй юм. Мөн Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард инфляцийг хязгаарлах зорилтоо хэрэгжүүлэхэд тууштай ажиллахаа өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ