Өмгөөлөгч Б.Баасанцогт нарын шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч Б.Баасанцогт нарын шүүх хурал хойшлов

Өмгөөлөгч Б.Баасанцогт нарын шүүх хурал хойшлов

Өмгөөлөгч Б.Баасанцогт нарын нэр бүхий дөрвөн яллагдагчид холбогдох хэргийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/  зүйл ангиар шалгаж буй юм.  Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн.

Түүний өмгөөлөгчид Б.Баасанцогтыг батлан даалтад гаргахын тулд дээд шатанд буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцээд, өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр батлан даалтад гаргасан юм.

Эргэн сануулахад, Тагнуулын ерөнхий газраас Б.Баасанцогттой холбоотой мэдээлэл хийж, нэр бүхий улстөрчийн биед халдахаар завдаж байсан хэмээн мэдэгдсэн.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 1, 3, 12.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий дөрвөн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд /2022.06.15/ 11.00 цагт товлогдож, эхэлсэн байна.
Хэлэлцүүлэгт зарим өмгөөлөгчдөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.11 дэх заалтад заасан үндэслэлээр даргалагч шүүгчээс татгалзах хүсэлт гаргажээ.
Шүүгчийн татгалзлыг хуульд зааснаар тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж