Дотоодын ААН-үүдтэй хамтран эко нийтийн бие засах газар байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Дотоодын ААН-үүдтэй хамтран эко нийтийн бие засах газар байгуулна

Дотоодын ААН-үүдтэй хамтран эко нийтийн бие засах газар байгуулна

Манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд тулгамдаад байгаа бэрхшээлүүдийн  нэг бол ариун цэврийн байгууламж, тав тухтай нийтийн бие засах газрын асуудал юм.  Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн санаачилгаар улсын хэмжээнд боловсон нийтийн бие засах газар, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг Үндэсний хэмжээний ААН-үүдтэй хамтран хэрэгжүүлэхээр  болоод байгаа бөгөөд дотоодын аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон дэмжлэг болох энэхүү төслийн эхлэлийг тавин нийгмийн хариуцлагын хүрээнд “Магнай Трейд”, “Жимобайл” компаниуд хамтран ажиллахаар тохиролцож тус компаниудын Ерөнхий захирал Г.Магнай санамж бичигт гарын үсэг зурах боллоо.

Төслийн талаар хэлсэн үгэндээ БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж “Энэ үйл ажиллагааг зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэг байгууллагатай хамтран ажилласанаар  зогсоохгүй. Цаашид алслагдсан аймаг сумдад салбартай аж ахуй нэгж, байгууллагуудаар дамжуулан, нийгмийн хариуцлагаараа манлайлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл хөтөлбөр болгон өргөжүүлнэ” гэдгээ илэрхийлсэн юм.

“Магнай трейд” ХХК тээврийн болон аялал жуулчлалын гол бүс нутгууд, зам дагуух шатахуун түгээх станцууддаа түшиглэн байгаль орчинд ээлтэй, эко бие засах газар байгууласнаар аялал жуулчлал эрхлэгчид, аялагчдад таатай нөхцөл байдал үүсэх юм.  Мөн Жимобайл ХХК 2022 онд дээрх бүс нутаг зам дагуу болон байгалийн үзэсгэлэнт газруудаар сүлжээний өргөтгөл хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү төсөл нь дотоодын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болохоос гадна, улс орон даяар хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгоос татгалзаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж