Netflix: “Squid Game” телевизийн шоу нэвтрүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Netflix: “Squid Game” телевизийн шоу нэвтрүүлэг хийнэ

Netflix: “Squid Game” телевизийн шоу нэвтрүүлэг хийнэ

"Netflix" компани бүх цаг үеийн хамгийн алдартай цуврал болох "Squid Game" цувралаас санаа авсан реалити шоунд оролцогчдыг элсүүлж байна. Гэхдээ Өмнөд Солонгосын дистопи жүжигт дүрслэгдсэн шиг амь нас үхлийн эрсдэлд орохгүй юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс 456 хүн оролцуулж, нийт 4.56 сая ам.долларын шагналын төлөө өрсөлдөх аж. Хэрвээ тоглоомд хожигдох аваас хамгийн муу хувь тавилангаар гэртээ гар хоосон буцна гэж төслийн багынхан мэдэгдэв.

"Netflix" мөн энэ долоо хоногт алдарт “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг тун удахгүй гарна гэж мэдэгдлээ. Кино платформ компани “Squid Game” реалити шоу нь телевизийн түүхэн дэх хамгийн агуу төсөл болно гэж зарлав. "Тоглогчид киноноос сэдэвлэсэн цуврал тоглоомууд болон гайхалтай шинэ нэмэлт даалгавраар өрсөлдөнө. Тэдний стратеги, эвсэл, зан чанар нь эргэн тойронд нь өрсөлдөгчөө устгаж байх хооронд сорилтод орох болно"гэж төслийн баг мэдээлсэн байна.

Оролцогчид дор хаяж 21 настай байх ёстой. Тэд англиар ярьдаг байх ёстой бөгөөд 2023 оны эхээр дөрвөн долоо хоног хүртэл хугацаанд зураг авалтад орох боломжтой байх ёстой аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж