Шри-Ланка: Хүнс тариалах зорилгоор нэмэлт амралтын өдөр гаргав

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Шри-Ланка: Хүнс тариалах зорилгоор нэмэлт амралтын өдөр гаргав

Шри-Ланка: Хүнс тариалах зорилгоор нэмэлт амралтын өдөр гаргав

Хүнсний хомсдолд орохгүйн тулд засгийн газрын нэг сая орчим ажилчдадаа Шри-Ланка улс нэмэлт амралтын өдөр гаргаж өгчээ. Энэ өдрөөрөө засгийн газрын  ажилчид үр тариа тариалж, улсынхаа хүнсний аюулгүй байдалд хувь нэмэр оруулахыг даалгасан байна.

Шри-Ланка нь 22 сая хүн амтай ба сүүлийн 70 жилд тохиолдоогүй эдийн засгийн их хямралтай нүүр тулж, дампуурлаа зарлаад байгаа юм.

Тус улс гадаад валютын хомсдолд орсноор чухал шаардлагатай эм тариа, хоол хүнс, шатахуунаа импортлох боломжгүй болсон. Шри-Ланкын засгийн газар өнөөдөр /2022.06.15/ ирэх гурван сарын хугацаанд долоо хоног бүрийн Баасан гариг бүрд улсын ажилчид үр тариа, газар тариалан эрхлэх зарлиг гарган батлав. Энэ нь хямралтай үед өөрсдийн гэр бүлээ тэжээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж засгийн газар үзэж байна.

"Төрийн албан тушаалтнуудад долоо хоногийн ажлын нэг өдөр чөлөө олгож, хашаандаа болон бусад газарт газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай нөхцөлөөр хангах нь ирээдүйд бий болох хүнсний хомсдолыг арилгах нь зүйтэй гэж үзэж байна" гэж засгийн газрын мэдэгдсэн. Мөн АНУ Шри Ланкад туслахад бэлэн гэдгээ өнөөдөр мэдэгдэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Шри Ланкийн Ерөнхий сайд Ранил Викремесингхэтэй утсаар ярьсны дараа "АНУ Шри Ланктай хамтран ажиллахад бэлэн байна" гэж твиттер хуудаснаа нийтэлжээ.

Энэ сарын эхээр Шри-Ланкын Ерөнхий сайд Викрмесингхе тус улсад зайлшгүй шаардлагатай импортын төлбөрийг төлөхийн тулд энэ жил дор хаяж таван тэрбум ам.доллар (4.15 тэрбум фунт стерлинг) шаардлагатай байна гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж