"Наадмыг хэдхэн хүний зөрчилдөөний бай болгохгүй"

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

"Наадмыг хэдхэн хүний зөрчилдөөний бай болгохгүй"

"Наадмыг хэдхэн хүний зөрчилдөөний бай болгохгүй"

Баяр наадмын тухай хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайдаас тодрууллаа. 


Тэрбээр "Төрт ёсны их бэлгэдэл Үндэсний их баяр наадмыг ямар нэгэн хэрүүл маргаангүй зохион байгуулах агуулгаар Баяр наадмын тухай хуулийг бичсэн. Засгийн газар гурван жилийн дотор монгол морины геномын дарааллыг бий болгож, хүний хамааралгүй лабораторит шинжилж, дүгнэлтийн дагуу баяр наадамд монгол морьдыг уралдуулах үүргийг энэ хуулиар хүлээлгэж буй. Энэ хүртэлх хугацаанд хүний хүчин зүйл, субъектив байдлаар шийдвэр гаргуулахгүй нь тулд сэрвээнийх нь өндрөөр хэмжиж, улсын наадмаар уралдуулна. Ингээд монгол морины дундаж өндөр гэхэд азарга 141 см-ээс нам сэрвээтэй байх бол дааган насанд 127 см-ээс нам сэрвээтэй морийг уралдуулна.

Учир нь Баяр наадмын тухай хууль батлагдаж, геномын дарааллыг гаргах боломжгүй. Улсын хэмжээнд сум, аймгийн монгол морьдоос дээж авсны үндсэн дээр энэ чиглэлийн лабораторийг оруулж ирсний дараа 200 гаруй мянган морьдын дээж дээр үндэслэж, дундаж сэрвээний өндөр гарч ирнэ.

Засгийн газраас 2024 оны баяр наадмаас өмнө энэ ажлыг хийх үүргийг өгсөн. Би хууль санаачлагчийн хувьд хоёр талцаж буй уяачдын холбооны төлөөлөлтэй Даваа гаригт уулзсан. Бид баяр наадмаа хэрүүлгүй хийхийн тулд саналыг сонсч, морины үүлдэрлэг байдлыг харж байгаад наадамд уралдуудъя. Хэн тэрийг хэмжих вэ гэхээр хүн хийх учраас асуудал гарна. Тодруулбал, мэргэжлийн түвшний холбоод зарим өрсөлдөгчийнхөө адууг зүсэлж, "Энэ монгол адуу биш" гэж хэлж байсан асуудал өмнө нь гарч байсан.  Наадмаар 500 азарга уралдах байсан бол 300 нь хасагдаж байсан удаатай. Өөрөөр хэлбэл, тэр олон уяачийн хөлс хөдөлмөрийг хэн нэгэн хүн харж, дүгнэнэ гэдэг төвөгтэй.

Энэ жил 100, 101 жилийн наадмыг хамтатган тэмдэглэнэ. Гэтэл хэдхэн хүний зөрчилдөөний бай болгомооргүй байна. Мөн сумын наадамд уралдах цөөн морьдын сэрвээг хэмжиж, үүлдэрлэг байдлыг сумын комисс шийдэхээр хуульд тусгая гэсэн эсэргүүцсэн. Тэгэхээр нь бүсийн наадмын хоёрынх нь уралдах морьдыг сэрвээгээр нь хэмжье гэхэд бас эсэргүүцсэн. Монгол төрийн наадам болдгоороо болох байх. Наадмыг санаатайгаар үймүүлэх байдлыг гаргахгүй гэдгийг би хэлсэн. Өнөөдөр 15.00 цагаас ажлын хэсэг хуралдана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж