Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржийн санал

Ц.Элбэгдоржийн санал

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлт улс төрийн хүрээний анхаарлын төвд байна.  Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч зүгээс боловсруулж байгаа бөгөөд намууд болон улстөрчдийн саналыг авч байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс төрийн намын тухай хуулийн төсөл саналаа хүргүүлжээ. Тэрбээр намын бүтэц, удирдах байгууллага зохион байгуулалтыг Үндсэн хуульд суулгаж өгөх, намын гишүүнчлэл, санхүү, шийдвэр гаргах үйл ажиллагаа шилэн, нэгдсэн бүртгэл хяналттай байх, намууд төрөөс тогтоосон хууль, дүрэм журмын  нэг орчинд ажилладаг болох зэрэг санал гаргажээ. Тэрбээр нүүр номдоо "Болохгүй зүйлийн ихэнх нь улс төртэй холбогддог. Улс төр дотроо намаас тэр бүхэн үүддэг. Хуулийн иж бүрэн өөрчлөлт. Шинэчилсэн зохион байгуулалт, үйл ажиллагаа" гэж жиргэжээ.

Улсын дээд шүүхийн бүртгэлээр Монголд улс төрийн 36 нам бүртгүүлжээ. Тэдний зарим нь огт үйл ажиллагаа явуулдаггүй бол зарим нь нэг хүнийх байх жишээний. Ямар ч байсан Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж байж л Монголын улс төрд реформ явагдана гэж үзэх хүмүүс улс төрийн хүрээнд цөөнгүй байдаг.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж