Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргажээ

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргажээ

Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргажээ

НЭМЭЛТ:

Шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдал, Авлигатай тэмцэх газар болон шүүхэд хандан Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн хүсэлтийг үндэслэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөв.
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Даваажанцан, С.Амартүвшин нараас яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд яллагдагч Д. Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдлын талаар ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн хариуцсан эмч нарын тодорхойлолтууд, тус эмнэлгийн Комиссын шийдвэр, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хэргийг мөрдөж хяналт тавьж байгаа мөрдөгч, прокурорын санал, яллагдагч Д.Эрдэнэбилэгийн зүгээс гаргасан “…биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү…өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн Монгол улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулах асуудалд бодитой арга хэмжээ авна” гэж Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд амаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусталх хугацаанд түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Даваа гаригт батлан даалтад гаргажээ. Түүнийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг шүүхээс өнгөрөгч дөрөвдүгээр сард гаргасан юм. Тодруулбал, Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, дахин нэг сараар цагдан хорих хугацааг нь сунгаад байсан юм.

Авлигатай тэмцэх газраас /АТГ/ дөрөвдүгээр сарын 19-ний өдөр  Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг авсан талаар мэдээлсэн. Ингэхдээ АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан талаар мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж