АНУ: 50 орны уулзалтаар Украинд зэвсэг илгээхээ зарлана

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

АНУ: 50 орны уулзалтаар Украинд зэвсэг илгээхээ зарлана

АНУ: 50 орны уулзалтаар Украинд зэвсэг илгээхээ зарлана

АНУ-аас Украинд дахин нэмэлт зэвсгийн тусламж үзүүлэх эсэхээ өнөөдөр /2022.06.15/ Брюссель хотноо болох 50 орны уулзалтын үеэр зарлана.

Донбассын бүс нутагт, ялангуяа Северодонецк хотод сүүлийн үед оросууд нэлээн хүчээ авсан тул нэмэлт зэвсэг оруулахгүй бол байдал хүндэрч буйг Украины албаны хүмүүс анхааруулжээ. Украины асуудлаарх холбоо барих бүлэг өнгөрсөн долоо хоногт мөн Брюссель хотноо уулзсан. Ямар улс орнууд аюулгүй байдлын шинэ багц зарлах, тээвэрлэлтэд юу юу багтах талаар албаныхан дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Гэхдээ АНУ зэвсгийн багц дээр аль хэдийнэ ажиллаад эхэлсэн гэв.

Украины хэдэн долоо хоногийн турш шаардсан “HiMARS” артиллерийн пуужингийн систем тэргүүтэй зэвсгийг илгээхээр болсноо энэ сарын эхэнд зарласан. 700 сая ам.долларын багц нь Конгрессын хоёр намаас дэмжлэг авчээ. Энэ мэдэгдэл гарсны дараа украин цэргүүд тэр даруй “HiMars” дээр бэлтгэл хийж эхэлсэн байна. Гэвч зэвсгийг бүрэн ашиглаж сурахад 21 орчим хоног шаардагдах тул шинэ систем дайнд хараахан оролцож эхлээгүй байгаа аж.

Украинд өдөрт 100-200 цэрэг амиа алдаж байгааг албаны хүмүүс мэдээлсэн. Энэ байдлаараа хохирол амссаар байвал зэвсэгт хүчин тэсч үлдэж чадах эсэх нь эргэлзээтэй тул тус улсын ерөнхийлөгч Зеленский илүү их батлан хамгаалахын тусламжийг шаардсаар байгаа аж.

Үүнтэй зэрэгцээд Оросын талд ч ёс суртахуун, удирдлага, хангамжийн асуудал тулгарсаар байна. Оросын өндөр зэрэглэлийн олон тоног төхөөрөмж хэдийнэ устсан тул хуучин загварууддаа найдаж байгаа гэж албаны хүн хэлжээ. Түүнчлэн сумны нөөц нь багассантай холбоотойгоор оросын цэргүүд их бууны зэвсэг ашиглахад хүрээд буй. Энэ нь илүү аймшигтай үр дагаварт хүргээд буйг “CNN” онцоллоо.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж