Жо Байден Ойрхи Дорнодын холбоотнууд дээрээ айлчилна

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Жо Байден Ойрхи Дорнодын холбоотнууд дээрээ айлчилна

Жо Байден Ойрхи Дорнодын холбоотнууд дээрээ айлчилна

Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Ойрхи Дорнодод анх удаа айлчилж, Израиль, Палестины нутаг дэвсгэр, Саудын Араб улсад дээд хэмжээний хэлэлцээ хийх гэж байна. Тэрбээр дөрвөн өдрийн турш долдугаар сард айлчлахаар төлөвлөжээ.

Байден 2021 оны нэгдүгээр сард албан Ерөнхийлөгчийн тушаалд ирснээс хойш АНУ болон түүний холбоотнуудын хоорондын харилцаа сорилттой тулгарсан.

Жишээ нь Цагаан ордон Израилийн сууриныг шүүмжилсэн, палестинчууд илүү хүчтэй дэмжлэг үзүүлэхийг уриалав. АНУ-ын сэтгүүлчийг хөнөөсөн хэргийн улмаас Саудын Арабын харилцаа муудсан юм. Вашингтон Пост сонинд нийтлэл бичиж байсан Саудын Арабын тэрс үзэлтэй сэтгүүлч Хашогги 2018 онд Туркийн Истанбул хотод Саудын Арабын төлөөлөгчдийн гарт амь насаа алдсан юм.

Гэхдээ энэ бүх асуудлыг ардаа үлдээн Жо Байден Саудын Арабд айлчилж, эрчим хүч, газрын тосны нийлүүлэлтийн талаар хамтран ажиллах нааштай хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.

Мөн улс хоорондын аюулгүй байдлын талаар санал бодлоо солилцон, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж. Энэ нь угсаа залгамжлах хунтайж Мохаммед болон Ерөнхийлөгч Байден нарын анхны нүүр тулсан уулзалт болох юм. Өнгөрсөн долоо хоногт хүний эрхийн 13 байгууллага угсаа залгамжлах ханхүүг олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн хуулийг цаашид зөрчихөд зоригжуулж болзошгүй гэж анхааруулаад байсан юм. Хүний эрхийн байгууллагууд мөн Байдены засаг захиргааг угсаа залгамжлах ханхүүд хүний эрхийн чиглэлээр ахиц дэвшилттэй байх талаар ярилцана гэж найдаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж