Украины олон улсын батлан хамгаалах легионд 55 орны иргэн багтаж, Оросын эсрэг тулалдаж байна гэж тус тус легионы төлөөлөгч Дамиен Магру мэдэгджээ. Тэрбээр дэлхийн өнцөг бүрээс төлөөлөл ирсэн гэдийг онцолсон байна. Тодруулбал, Бразил, Өмнөд Солонгос, Австрали зэрэг 55 орны иргэд Украины тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг хамгаалахын төлөө тус легионд элссэн байна.
Украины зэвсэгт хүчнээс санхүүжүүлэн армийн нэг хэсэг болж тус легион тулалдаж байгаа аж. Олон улсын хуулийн дагуу тэд Украины цэргүүдээс илүү их цалин хөлс, тэтгэмж авдаг байна.
ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор Украинд түрэмгийлж, дайн эхлүүлсэн.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ