Арилжааны банкууд ипотекийн зээл хэвийн олгож байгаа гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Арилжааны банкууд ипотекийн зээл хэвийн олгож байгаа гэв

Арилжааны банкууд ипотекийн зээл хэвийн олгож байгаа гэв

Арилжааны банкуудаар ипотекийн зээл болон бусад төрлийн зээл олгохгүй байгаа талаар иргэд хэлж буй. Энэ талаар банкуудаас тодрууллаа. 

Худалдаа хөгжлийн банк хадгаламж барьцаалсан зээл, цалингийн зээл болон автомашины зээл хэвийн олгож байгаа бөгөөд ипотекийн зээлийг зөвхөн эмч нарт 100 сая төгрөг дотор гаргаж байгаа талаар салбарын ажилтан хэлсэн юм.  Учир нь Covid-19- ийн нөхцөл байдлаас болоод ипотекийн эргэн төлөлт энэ оныг дуустал хойшлуулсантай холбоотой санхүүжилт зогссон байна.

Харин "Хаан" банк үл хөдлөх хөрөнгөө барьцаалан зээлэх үйлчилгээгээ долдугаар сарын 31-нийг хүртэл зогсоожээ. Мөн тэтгэврийн зээл зургаан сараас дээш олгохгүй байгаа бөгөөд газар тариалан, үйлдвэрийн зээлээс бусад бүх зээл хэвийн олгож байгаа аж. Газар тариалан үйлдвэрлэлийн зээл өгөхгүй байгаа талаар лавлахад лимит нь дууссан гэсэн хариу өгсөн юм.

"Голомт" болон "Капитрон" банк 19 наяд төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлээ 2021 оны намраас хойш зогсоосон бөгөөд бусад зээлийг хэвийн хэмжээнд олгож байгаа гэв.

"Капитрон" банк Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвшөөрлийн бичиг авчирсан тохиолдолд жилийн гурван хувийн хүүтэй газар тариалан эрхлэгчдийг дэмжих зээлийг хэвийн олгож байгаа гэлээ. Тухайлбал нэг га газарт 650 мянга төгрөгийн зээл олгох гэнэ.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшми:

-Газар тариалан эрхлэгчид санхүүгийн байдлаас болоод зуны улиралд газар тариалангийн ажил алдагдалтай ажиллахад намар мэдээж үр дүнгээ харна. 2021 онд цар тахлаас шалтгаалж улаан буудайг 100 хувь дотоодоосоо хангана гэсэн. Гэтэл энэ жил арилжааны банкууд зээл олгохгүй байгаа нь улаан буудайгаа дотоодоосоо хангах боломж бүрдэхгүй болж байна. Энэ нь мөн цаашлаад хүнсний аюулгүй байдалд асуудал үүснэ. Дотооддоо  үр тариагаа тариалж чадахгүй бол импортын хамааралтай болно гэсэн үг. Тиймээс газар тариалан эрхлэгчдээ дэмжээд зээл тусламжийг цаг тухайн бүрд нь тасралтгүй өгөх шаардлагатай юм.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж