УБЕГ: 176.955 иргэн тоон гарын үсэг авсан

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

УБЕГ: 176.955 иргэн тоон гарын үсэг авсан

УБЕГ: 176.955 иргэн тоон гарын үсэг авсан

Тоон гарын үсэгтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцэцэгээс тодрууллаа.


-Тоон гарын үсэг авах иргэдийн хамрагдалт, идэвхи хэр байна вэ?

-Цахим гарын үсгийн тухай хууль 2021 оны арвандугаар сард батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Цахим гарын үсгийн тухай хуулиар улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээжүүлэгч байгууллага бөгөөд Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийг үнэ төлбөргүй олгож, иргэний үнэмлэхийн санах ойд байршуулна гэж заасан.

Улсын бүртгэлийн байгууллага өнөөдрийн байдлаар /2022.06.15/ 176’955 иргэнд тоон гарын үсэг олгосон байна.

-Тоон гарын үсэг авахад юу шаардлагатай вэ?

-Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн тоон гарын үсэг авах хүсэлтийг улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойр салбар нэгжид гаргана. Өөрөөр хэлбэл, тоон гарын үсэг авах хүсэлтийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд биечлэн хүсэлтээ гаргана.

Түүнчлэн иргэн улсын бүртгэлийн байгууллагын ухаалаг машинаас /киоск/ тоон гарын үсэг авах боломжтой.

Тоон гарын үсэг авахад иргэн заавал иргэний үнэмлэхтэй байхын зэрэгцээ өөрийн одоо ашиглаж байгаа гар утастай байх шаардлагатай. Учир нь иргэний гар утсанд тоон гарын үсгийн нууцлал бүхий код /пин болон пук код/ ирснээр баталгаажна. Тухайн нууцлал бүхий кодыг иргэн задруулахгүй, бусдад алдахгүй байх үүрэгтэй.

-Яагаад тоон гарын үсэг авах шаардлагатай вэ?

-Цахим гарын үсгийн тухай хуулийг хэрэгжүүлж, Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсэг олгосноор иргэн улсын бүртгэлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем /E-Mongolia.mn/-ээр авах боломж бүрдсэн.

Мөн түүнчлэн иргэн өөрийгөө цахим орчинд таньж, баталгаажуулснаар төрийн үйлчилгээг хүссэн газраасаа түргэн, шуурхай авах боломжийг бий болгосон.

Улсын бүртгэлийн байгуулллагаас цаашид мобайл аппликейшн ашиглан тоон гарын үсэг авах программын хөгжүүлэлтийг хийж байна. Ингэснээр иргэн өөрийн гар утсанд тоон гарын үсэг авч, хэрэглэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж