Амбер Херд “Aquaman2”-оос хасагдаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Амбер Херд “Aquaman2”-оос хасагдаагүй гэв

Амбер Херд “Aquaman2”-оос хасагдаагүй гэв

Амбер Хердийг “Aquaman” киноны хоёрдугаар ангиас хассан тухай мэдээлэл цацагдсан. Хоёр сая ам.долларын үнэлгээтэй дүрээ авч чадахааргүй болсон тухай уг мэдээллийг Амбер Херд үгүйсгэв.

“Aquaman2”-ийн зураг авалт аль хэдийнэ дууссан бөгөөд арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөөд буй. “Warner Bros” компани дэлгэцийн туршилт хийж үзсэнийхээ дараа Амбер Хердийн дүрийг өөрчилж, шинэ хүнтэй дахин зураг авалт хийхээр болжээ. Киноны хоёрдугаар ангиас Амбер Хердийг хасах тухай цахимаар санал хураахад долоо хоногийн дотор 4.6 сая хүний гарын үсэг цугларсан байна.

Амберын хэвлэлийн төлөөлөгч түүнийг “Aquaman” киноноос хасагдсан гэх мэдээллийг үгүйсгэж, “Худал, мэдрэмжгүй, солиотой цуу яриа” гэж хэлжээ. Зарим цуу ярианаас үзвэл Амбер Херд бүрмөсөн хасагдаагүй, харин дэлгэцийн цаг нь мэдэгдэхүйц багассан, тодруулбал киноны төгсгөлд 10 минут хүрэхгүй хугацаанд л гарч магадгүй гэв.

Дашрамд дурдахад, “NBC” сувгийн “Today” шоунд Амбер Херд оролцсон бөгөөд энэ Баасан гаригт цацагдах юм. Тэрбээр өөрийнхөө тухай олон нийтийн сөрөг санаа бодлыг хүлээж авдаггүй, хэн юу гэх нь хамаагүй гэж хэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж