Жейсон Момоа, Эйза Гонзалес нар салжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Жейсон Момоа, Эйза Гонзалес нар салжээ

Жейсон Момоа, Эйза Гонзалес нар салжээ

Өнгөрсөн сар олон нийтэд үерхэж буйгаа мэдэгдсэн жүжигчин Жейсон Момоа, Эйза Гонзалес нар салсан тухай ойрын эх сурвалж нь “People” сэтгүүлд мэдээлжээ. Түүний хэлснээр хосууд хэсэг хугацаанд олон нийтийн нүднээс далд үерхэж байсан ч хувь хүн болон ажлын цагийн тохиромжгүй байдлаас болж салсан гэв.

Мөн тус бүрдээ амьдралынхаа өөр өөр цаг үе дээр амьдарч байсан тул санал нийлж чадаагүй гэнэ.

Одоо Жейсон Момоа, Эйза Гонзалес нар найзуудын харилцаатай байгаа ба хэрэв боломж олдвол асуудлаа шийдвэрлэн, дахин шинээр эхлэх хүсэлтэй байгаа гэж ойрын эх сурвалж нь мэдээлжээ.

Момоагийн хувьд өмнөх амьдралаасаа хүүхдүүдтэй. Шинэ харилцаанд хэт гүнзгий орох бодолгүй байсан гэв. Момоа өнгөрсөн нэгдүгээр сард таван жил хамт байсан эхнэр Лиза Бонетээс салж буйгаа мэдэгдсэн. Тэд хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө найзуудын харилцаатай байна гэж мэдээлээд байсан юм. Мөн Момоа эхнэрээсээ салснаас хойш найзынхаа хашаанд амьдарч байгаа гэх мэдээлэл цацагдаж байв.

Эх сурвалж: People

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж