Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.
Энэ үеэр бүлгийн дарга Д.Ганбат “Ганц хүнд зориулсан хууль гэж харж байна. Энэ асуудлаар АН-ын бүлэг тав хоног завсарлага авах горимын санал гаргаж байна” гэлээ.
Харин АН-ын бүлгийн бусад гишүүд Д.Ганбатын гаргасан горимын саналыг дэмжсэнгүй.
Тухайлбал, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар бүлгийн хурал, АН-ын бүлгийг нэг хүн даргалах ёсгүй, асуудлыг олонхоор шийдэх хэрэгтэйг онцлов. Ш.Адьшаа гишүүн Д.Ганбатад хандаж “Олонх шийдвэрээ гаргадаг зарчим үйлчлэх үү. Ганц Д.Ганбатын асуудлыг яриагүй. Д.Ганбат дарга та өөртөө дүгнэлтээ хийгээрэй. Таны хувийн компани биш учраас гишүүд бүлгийн үйл ажиллагааг болохгүй байгааг тавьсан” гэлээ. Хуралдаан даргалагч Н.Энхболд гишүүн уг асуудлаар ирэх Баасан гариг хүртэл бүлэгт завсарлага өгч, асуудлаа дотроо сайн ярилцахыг онцоллоо.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ