Орос саятнуудаа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Орос саятнуудаа алдаж байна

Орос саятнуудаа алдаж байна

ОХУ-ын 15 мянга орчим баячууд барууны хориг арга хэмжээнээс болж эх орноосоо дүрвэх төлөвлөгөөтэй байна. Дүрвэхээр бэлтгэж буй баячуудын тоо нийт хүн амын 15 хувийг эзэлж байгаа нь 2019 онд Оросыг орхин гарсан 5500 саятнаас гурав дахин их тоо гэж “Henley Global Citizens” Даваа гаригт нийтэлсэн тайландаа дурджээ.

Тайлан нь цагаачлалын албан ёсны мэдээлэл, саятнуудын үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт зэрэг мэдээлэл дээр үндэслэсэн болно. Лондон дахь оршин суух болон иргэний харьяаллын зөвлөх компани "Henley & Partners"-тэй хамтран тайлан дээр ажилласан "New World Wealth"-ийн судалгааны албаны дарга Эндрю Амоилс Орос "саятан цусаа алдаж байна" гэж тодорхойлжээ.

Тэрбээр "Сүүлийн 10 жилийн хугацаанд чинээлэг хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байна. Гэхдээ Оросоос цагаачилж байгаа нь тус улс эргэлтийн хөрөнгөгүй болж байгааг харуулж байна" гэж ярив.

"Түүхээс харахад томоохон улс орны сүйрлийн өмнө баячуудын цагаачлал ихэссэн байдаг ба тэд хөрөнгө мөнгөтэй учраас хамгийн түрүүнд зугтсан байдаг" гэж нэмж дурдав. Украиныг хоёрдугаар сарын 24-нд эзлэн түрэмгийлсний дараа Орос улс томоохон хориг арга хэмжээнд өртөж, хамгийн баян хүмүүс нь эх орноо орхин явахад хүргэсэн. Зарим олигархууд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай руу дүрвэн, үл хөдлөх хөрөнгөө булаацалдсан тухай "The Observer" өнгөрсөн гуравдугаар сард мэдээлжээ.

Ерөнхийдөө Арабын Нэгдсэн Эмират улс чинээлэг хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа бөгөөд 2022 онд дэлхийн өнцөг булан бүрээс дөрвөн мянга орчим саятан тус улс руу ирэх төлөвтэй байгаа. Тиймээс хамгийн том жуулчин татах орон болох төлөвтэй байгаа нь тус улсын хувьд дээд амжилт юм.

Эх сурвалж: Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж