Европын холбоо палестинчуудад зориулсан хэдэн зуун сая еврогийн тусламжаа үргэлжлүүлэхээр болжээ. ЕХ болон бусад байгууллагууд хамтран Палестинд жил бүр 600 сая еврогийн мөнгөн тусламж үзүүлдэг байв.
Гэвч 2020 онд тусламжаа зогсоосон шалтгаан нь Палестины сурах бичгүүд дайн, хүчирхийллийг сурталчилж байснаас үүдэлтэй. Палестины сурах бичгүүд хүчирхийллийг алдаршуулж, антисемитизмыг сурталчилж байсан нь ЕХ болон холбогдох албан тушаалтнуудын анхаарлыг татаж, дургүйцлийг хүргэсэн юм.
Тусламжийг түр зогсоосон нь Палестины санхүүгийн хямралыг улам нэмэгдүүлж байсан гэж эрх баригчид үзэж байна. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Палестины эрх баригчидтай уулзсаныхаа дараа 2021 оны санхүүжилтийг нөхөн олгоно гэж мэдэгдэв. Гэхдээ Палестины эрх баригчдад тодорхой шаардлага тавьсан нь сурах бичгүүдийн зураг, агуулгыг өөрчлөх гэнэ.
Европын Хөрш зэргэлдээ болон өргөжилтийн асуудал эрхэлсэн комиссар Оливер Вархели 2021 оны долдугаар сард ярилцлага өгөхдөө “Тусламж нь бүх боловсролын материалыг ЮНЕСКО-гийн энх тайван, хүлцэнгүй байдал, зэрэгцэн орших, хүчирхийлэлгүй байх стандартыг бүрэн дагаж мөрдөж, хангадаг улсуудад олгодог” гэж тайлбарласан юм.
Санхүүжилтийн хямрал нь багш, гал сөнөөгчид, эмч нарын цалинг бүрэн төлөх боломжгүй болгов.
Мөн зарим палестинчуудыг зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж авах боломжгүй болгожээ. Фон дер Лейен ЕХ нь Палестины ард түмэн, ялангуяа хамгийн эмзэг бүлгийнхнийг дэмжихээр ажиллаж байгаа бөгөөд дайнд нэрвэгдсэн Украины үр тарианы импортоос ихээхэн хамааралтай Палестины нутаг дэвсгэрийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулахын тулд 25 сая евро дайчлах болно гэж мэдэгдэв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ