Гадаад валютын албан нөөц 3.1 тэрбум доллартай тэнцэв

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

Гадаад валютын албан нөөц 3.1 тэрбум доллартай тэнцэв

Гадаад валютын албан нөөц 3.1 тэрбум доллартай тэнцэв

Монгол Улсын гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцсийн байдлаар 3.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрсэн үзүүлэлт болов.

Монголбанкнаас мэдээлснээр, гадаад валютын албан нөөцийн хэмжээ сарын дүнгээр 5.69 хувиар буурсан бол оны эхнээс 31 хувиар, өмнөх оны мөн үеэс 36 орчим хувиар буурчээ. Нийт нөөцөөс 80 орчим хувь нь гадаад валют хэлбэрээр байршсан бол алтны хадгаламж, алтны своп хэлцэл хэлбэрээр 10 гаруй хувь нь байршиж байгаа аж.

Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард гадаад валютын албан нөөц 4.9 тэрбум ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Гэвч төгрөг ам.долларын эсрэг эрс суларснаар Монголбанк төгрөгийн ханшийг огцом сулруулахгүйн тулд дотоод зах зээлд гадаад валют нийлүүлж, макро зохистой бодлогын арга хэмжээ авсан. Энэ нь гадаад валютын албан нөөц буурахад нөлөөлжээ.

Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд алтны нөөц болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатайг эдийн засагчид хэлдэг. Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан бол энэ жил 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байгаа билээ. Нийт 20-24 тонн үнэт металл гэдэг нь нөөцийг 1-1.2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ гэсэн үг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж