"Наадмын хууль батлагдаагүй учраас асуудлууд үүсч байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

"Наадмын хууль батлагдаагүй учраас асуудлууд үүсч байна"

"Наадмын хууль батлагдаагүй учраас асуудлууд үүсч байна"
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2022.06.15)-ийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв. Байнгын хорооны гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуун, хариулт авч, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ё.БААТАРБИЛЭГ:

-Цаглавар дээр Үндэсний баяр наадмын тухай хуулийг эцэслэн батлах нь зургадугаар сарын 30-нд байна. Баяр наадмын хороон дээр баяр наадам зохион байгуулах санхүүжилтэд нэлээн хүндрэлтэй, хууль батлагдаагүй байгаа гэдэгтэй холбоотой тодорхойгүй байдлууд үүсч, хүндрэл гарч байна. Энэ жилийн наадмын нээлтэд хүндрэл гарч байна гэж зарим нэг урлагийн байгууллагуудаас цахим сүлжээнд мэдээлэл тавьсан байна. Баяр наадам гол зохион байгуулах үндэсний хорооны ажил нэлээн тусгагдаж байна. Наадам, бөх, сур гээд хурдан морины салбар хороо, бөхийн салбар хороо, харваачдын салбар хороо гээд салбар хороодын асуудлыг нэлээн журамласан, хуульчилсан юмууд их явж байгаа юм билээ. Ялангуяа сэргээш, допинг, үүлдэр угсааны гарал үүслийг яаж ялгах вэ гэдэг асуудал байна. Хуулиа зургадугаар сарын 30-ны өдөр гээд батлачихаар жишээлбэл, морин дээр техникийн асуудлуудаа хуульд яаж бэлдэх вэ гээд хугацааны асуудал байгаад байна. Ажлын хэсгийг Ж.Мөнхбат дарга ахалж байгаа байх. Хугацааг нь жаахан наашлуулах юм уу? Хөдөлж болдог бил үү, цаглабараар баталчихаар наашлуулж болох бил үү.

Хоёрдугаарт, Д.Тогтохсүрэн даргын хэлсэнтэй ойролцоо санал хэлэх гээд байна. Угаасаа өмнө нь хуульчилж тогтоол гаргаагүй, журмаараа ажлын хэсэг байгуулаад явсан тул тогтоол баталчихаар нэлээн хүндрэлүүд гарах байх. Эргэдэд нээлттэй болгох гэдэг утгаар өөр ямар нэмэлтүүд орох вэ, тэр болгонд тогтоол гарчихсан байгаад байдаг, тогтоолоо харж байж болно гээд байвал хэцүү.

Энд үзэл баримтлал гээд биччихсэн, ямар ч тооцоо судалгаа, дүгнэлт танилцуулга гэсэн юм алга байна шүү дээ. Ийм тогтоол шууд ороод ирсэн байдаг. Эсвэл иргэд олон нийтээс ийм шаардлага тавьж байгаа юм уу. Төрийн захиргаа, олон нийтийн байгууллагуудаас ирсэн тооцоо, судалгаа байгаа юм уу гэхээр байхгүй. Ерөөсөө хоёр хуудсаар л Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгоё гэсэн асуудлаар Их хурлын тогтоол гаргах нь зохимжгүй байх аа гэж бодож байна.

Хуралдаан даргалагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-Хоёр гишүүн санал гаргаж байна. Нэгдүгээрт, төрийн ордны нутаг дэвсгэрийг заагтай, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай тогтоолын талаар. Хоёрдугаарт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар. Нэгдүгээрт, энэ хуулийн төслүүдийг энэ зургадугаар сардаа багтаагаад гаргана гээд УИХ-ын даргын захирамж гарсан. Тиймээс хасах юм уу, өөрчлөх, ялангуяа хасах тухай шийдвэр гаргах асуудлаар УИХ-ын даргатай шаардлагатай бол бүлгүүд яриад, саналаа гаргах нь зүйтэй байх гэж бодож байна. Миний бодол. Гишүүд юу гэж бодож байна вэ?

Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хугацааг нааш цааш нь болгож болно. Ямар ч байсан цаглабар дотроо оруулаад баталчихъя. Эргээд цаг үеийн шаардлагаас болоод байнгын хороо хугацааг нь ярих шаардлага гарвал тэр үед нь ярьчихъя. Одоо нэрээр нь баталчихъя. Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүдийн өргөн барьсан тогтоолын төслийн асуудлыг цаглавартаа оруулахгүйгээр түр хойшлуулъя. Дараа нь сонсъё. Миний ойлгож байгаагаар, хоёр гурван хоногийн өмнө л өргөн мэдүүлсэн болохоор энэ асуудал ороогүй байгаа байх. Төрийн албаны тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээ цаглавар дотроо батлаад, Б.Бат-Эрдэнэ, Д.Цогтбаатар нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг эргэж ярьж байгаад хэлэлцье.


ТББХ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
УИХ-ын байнгын хороодын өнөөдөр /2022.06.15/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын  мэдээллийг хүргэж байна.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
09.30Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

· Бусад

“Жанжин Д.Сүхбаатар” танхим
10.00Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын 3 гишүүн 2022.05.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Хавдрын өвчлөл, нас баралттай холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Эрүүл мэндийн тухай, эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай/

“Их Эзэн Чингис хаан” танхим
11.30Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Их Эзэн Чингис хаан” танхим
12.00Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим
15.30Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэлүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Их Эзэн Чингис хаан” танхим
16.00Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

“Үндсэн хууль” танхим
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж