МУГТ Ц.Шаравжамц Ерөнхий сайдад зөвлөнө | News.MN

МУГТ Ц.Шаравжамц Ерөнхий сайдад зөвлөнө

МУГТ Ц.Шаравжамц Ерөнхий сайдад зөвлөнө

МУГТ Ц.Шаравжамц Ерөнхий сайдад зөвлөнө

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгсөн гавьяат тамирчин Ц.Шаравжамц шинэхэн ажилдаа оржээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болсон аж.

Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх боллоо.Биеийн тамир спортын салбарынхаа ажлуудыг өргөжүүлэх, шуурхайлах тал дээр санал санаачлага гарган хичээж ажиллах болно. Баярлалаа” гэжээ.

Ц.Шаравжамц “Холын оронд мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж байгаа хүүдээ цаг зав гаргах, дэмжих мөн дуртай мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах зорилгоор хааны алба халаатай эзний аалба ээлжтэй гэгчээр ажлаа өгөхөөр боллоо” гэж байв.

Түүнийг БТСУХ-ны даргаар ажиллаж байх хугацаанд бэлтгэлийн төв статустай байсан байгууллага Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж хоёр жилийн өмнөөс Ерөнхий сайдын дэргэдэх Засгийн газрын тохируулагч агентлаг болсон. Мөн шигшээ багийн баг тамирчид, дасгалжуулагчдын тоо хоёр дахин нэмэгдэж, спортын анагаах ухаан эрдэм шинжилгээний төвийг байгуулан, техник спортын төвийг улсын мэдэлд эргүүлэн авсан юм.

Мөн манай тамирчид Токиогийн олимп болон паралимпод түүхэнд байгаагүй олон эрх аван оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн билээ. Сүүлд л гэхэд "Илүүдэл жингүй эртэч Монгол" аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл БТСУХ-ны даргын суудалд Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан яригдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-06-15 43.242.242.59

сайн хүүгийн эцэг болсон танд баяр хүргье. Сайн ажиллаарай

Avatar

Зочин 2022-06-15 64.119.23.136

п**а юмаа Монгол яагаад ийм юм бэ?

Avatar

Зочин 2022-06-15 192.82.86.73

МАНгасын мангар

Avatar

Зочин 2022-06-15 202.9.46.12

Сүмийн номлогч пасторуудад зөвлөлдөх юм их л байдаг байх оо.

Avatar

зочин 2022-06-15 66.181.176.150

зөвлөх юм байна уу

Avatar

Zochin 2022-06-15 202.126.90.124

Илүүдэл жингүй эртэч монгол хөтөлбөр нь болоод өнгөрчихсөн юм уу хэ хэ зарлаад л маргааш нь дуусааски.Төрийн алба чинь өөрөө аасаар гэдсээ дүүргэсэн өмхий үнэртэй эр эмүүдээр дүүрэн ш дээ бас болоогүй ээ бөөн б****л юмнууд

Avatar

Зочин 2022-06-15 202.21.100.210

Энэ согтуу толгой архи уух талаар зөвлөх үү хахаха

Avatar

Зочин 2022-06-15 192.82.77.199

юм болгоныг гутааж доромжилж байж таашаал авдаг гаж донтнууд нэг өдөр мэдээгээ уншилгүй андуураад эхийгээ я***н гэж бичих вий

Avatar

солиотой 2022-06-15 126.158.28.223

за энэ бас юуу вэ солиорцон юмаа

Avatar

Зочин 2022-06-15 103.9.90.100

ажлаа өглөө гээд гайхуулаад байсан Ерөнхий сайдын бөөрөнд наалдах гээд л тэгж байж дээ. Үнэн шударга хөдөлмөр, зөв бодлого гэж ер алга

Avatar

Зочин 2022-06-15 66.181.188.224

Жонхуугийн балиашиг данхар минь хэнээр ч зөвлүүлээд хэнээс ч сургаал сонсоод энэ улс орныг чи хүн шиг аваад явчихна гэж харин ч нэг худлаа юм байхаа . Нөгөөх нь зөвлөхөө ч хат даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж