Нэгэн хэвийн дүр төрхийг өөрчлөх 7 үс засалт

Хуучирсан мэдээ: 2022.06.15-нд нийтлэгдсэн

FASHION

Нэгэн хэвийн дүр төрхийг өөрчлөх 7 үс засалт

Нэгэн хэвийн дүр төрхийг өөрчлөх 7 үс засалт

Жил бүр нэгэн хэвийн үсний засалттайгаа байдаг хүн өөрийгөө өөрчлөхөөс эмээдэг байх хандлагатай. Хэрэв та жилээс жилд нэг ижил үс засалт, өнгөтэй явдаг бол уйтгартай хүмүүсийн нэг байх боломжтой л юм. Тиймээс энэ жил өөртөө бага ч гэсэн өөрчлөлт, шинэчлэлт хийгээд үзвэл ямар вэ?

Инстаграм, фэйсбүүк, снапчат зэрэг платформ дээр нэгэн хэвийн цутгамал охид инфлюенцер болсон байх хандлагатай. Европт урт алтан шаргал үс, помбогор уруул, гуалиг бие, том өгзөг, далайн эрэг дээр ямар ч үүрэг хариуцлагагүй мэт амьдрах охид сошиал ертөнцөд од болдог.

Харин Ази тивд урт хар үс, улаан уруул, фокси нүдний будалт болон нэгэн хэвийн поз авсан олон дагагчтай охид тэр жилийн трэндээ сурталчилдаг. Монголд ч ялгаагүй. Монголын инфлюенсер охид бүгд л нэгэн хэвийн нүүр будалт, үсний засалттай байдгийг бүгд л мэднэ.

Тэгвэл бусадтай адилхан байлгүй, өөрийн хэв маягаа тодорхойлоод үзээрэй. Дэлхийн загварын чиг хандлага тодорхойлогчид нэгэн хэвийн инста охидоос хэдийн залхсан. Тиймдээ ч энэ зун бусдаас содон байж, ялдам, хүчирхэг, дур булаам харагдах долоон үс засалтыг оддын стилист, мастер үсчид танилцуулж байна.

Эдгээр загварууд "Vogue" сэтгүүлийн онцлох үс засалтууд юм. Бусдаас содон, онцгой байцгаая.  Охид бүсгүйчүүддээ өөр ижил үс засалтын санааг олоход амархан гэх үүднээс англи нэршлүүдийг нь орууллаа. Тус долоон загвар нь 90-ээд оныг санагдуулна. Гэхдээ мода эргэдэгтэй адил бидний хувцаслалт үс нэгэн зэрэг өөрчлөгддөгийг санаарай. Зуныг зугаатай өнгөрүүлцгээе охидоо!

WOLF CUTS AND SHULLETS

HEARTTHROB BOBS

AIRY SHAGS

GAMINE PIXIES

COLLARBONE-GRAZING LOBS

BOTTLENECK BANGS

ROARING 2022 BOBS

Эх сурвалж:Vogue

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж