Флойд Мэйвезер рингэнээ эргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2022.06.14-нд нийтлэгдсэн

Флойд Мэйвезер рингэнээ эргэн ирнэ

Флойд Мэйвезер рингэнээ эргэн ирнэ

Мэргэжлийн боксын домогт тамирчин Флойд Мэйвезер ирэх есдүгээр сард Японд ээлжит тулаанаа хийхээр болжээ. Зодог тайлсан гэгдэж байсан тэрбээр энэ удаад Японы холимог тулааны тамирчин Микүрү Асакүратай тулалдах аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр Асакүра “Би холимог тулааны тамирчин гэхдээ энэ боломжийг ашиглах болно. Түүнийг ашиглаж өөрийн нэр хүнд, олон улсын үнэ цэнээ нэмэгдүүлэх болно” гэв.

Мэйвезер сүүлийн жилүүдэд энтертайнмент тулаан их хийж байгаа. Өдгөө 45 настай тэрбээр сүүлд Японы кикбоксер Тэншин Насүкаватай, ютубер Логан Полтой тус тус тулалдсан билээ.

Мэйвезер ярихдаа “Миний түүх аль хэдийнэ чулуунд сийлэгдсэн. Дэлхийг тойрон аялж, нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг баясгах гайхалтай байдаг. Миний ажил бол рингэн дээр гарч, хөгжилдөх, өөрийн хамгийн сайн хийдэг зүйлээ хийх. Есдүгээр сард хүмүүс намайг тулалдаж байгааг хараад “Флойдыг ч тулаанд дуудаад хэрэггүй юм байна даа” гэдгийг ойлгох байх” гэжээ.

Тулаан болох газар болон өдөр нь энэ сарын сүүлээр тодорхой болох гэнэ.

Мэйвезер хамгийн сүүлд 2018 онд Японд тулаан хийж, нутгийн тамирчин Насүкаваг нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авсан. Мэргэжлийн боксын замналдаа 50 удаа ялж, нэг ч удаа ялагдаагүй тэрбээр олон улсын боксын алдрын танхимд залрах үедээ нулимс дуслуулан үг хэлсэн нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж