Секундэд 26 хүн цахим залилангийн хохирогч болж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.14-нд нийтлэгдсэн

Секундэд 26 хүн цахим залилангийн хохирогч болж байна

Секундэд 26 хүн цахим залилангийн хохирогч болж байна

Цахимаар залилан хийсэн 27 этгээдийг интерполоор эрэн сурвалжилж байна

2018 онд Дэлхий дээр 1 секунд тутамд 18 хүн цахим залилангийн хохирогч болж байсан бол 2022 онд цахим залилангийн хохирогчдын тоо нэмэгдэж 1 секундэд 26 хүн болж нэмэгдсэнийг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Ийм хохирогчдыг насны хувьд авч үзвэл дунджаар 12-75 насныхан байна.

Харин Монголд залилан мэхлэх гэмт хэрэг хоногт 24 буюу, 1 цагт 1 гарч, хохирочгдын тоо, хохирлын хэмжээ нэмэгдэж байна.

Цахим залилан нь ихэвчлэн фэйсбүүкээр явагддагбайсан бол одоо инстаграм, твитерт ч мөн өргөн тархжээ. Хохирогчид нь санаанд оромгүй байдлаар мөнгө хөрөнгө, цаг хугацаа, сэтгэл санаагаа залилуулсан байдаг. Зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүй хор хохирол үүний цаана бий.

Манайд улсад тархаад байгаа цахим залилангийн хэргийг товч задалж тайлбарлавал:

1. Фэйсбүүк залилан. Бусдын фэйсбүүк хаягийг хакердаж, нэр узргийг нь ашиглан ойр дотных нь хүмүүсээс мөнгө шилжүүлж авдаг хэлбэр. Энэ хэргийг 13-19 насны хүүхдүүд үйлдсэн тохиолдлууд хуулийн байгууллагад шалгагдаж байна.
2. Сайтын залилан.  Бизнесийн түншүүдийнх нь хаяг, сайтыг хуурамчаар хийж захиалгын болон гэрээний төлбөр тооцоог нь шилжүүлж авдаг хэрэг.  Энэ хэрэгт олны танил хүмүүсийн пэйж хуудас, байгууллагын нэр ашиглах тохиолдол их байна.
3. Онлайн захиалгын залилан.2020 оны хөл хорионы үеэс огцом нэмэгдсэн. 2022 он гарсаар онлайнаар захиалга хийгээд хохирсон 1233 иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
4. Өв залгамжлалын залилан. Танд ганц бие хүний их хэмжээний өв хөрөнгийг өвлүүлэн үлдээх гэж байна гэж итгүүлэн шимтгэл хураамж авна гэж гадны банкруу мөнгө шилжүүлэн авдаг залилан.
5. Романс залилан буюу ганц бие эмэгтэйчүүдтэй харилцаа тогтоож, гэрлэх санал тавих хүртлээ үргэлжлэн олон удаагийн үйлдлээр гадны банк руу мөнгө шилжүүлэн авдаг арга.

Дээрх залилангуудтай холбоотой хэргүүдийн Цагдаагийн байгууллага 86 хувьтай илрүүлдэг боловч гадны улс орнуудаас бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүдийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсдэг байна. Монгол улсаас мөнгө залилсан гадны иргэдтэй холбоотой 83 хэрэг ЦЕГ-т шалгагдаж байгаа бол 27 этгээлийг интерполоор эрэн сурвалжилж байгаа юм. Зөвхөн 2022 оны эхний 5 сарын байдлаар гэхэд зөвхөн фэйсбүүкээр дамжуулан хохирсон 3573 гомдол, гэмт хэргийн шинжтэй үйлдэл цагдаад бүртгэгдээд байна. Хохирогч болох уу үгүй юу гэдгийг иргэн та өөрөө шийднэ. Санхүү, мөнгөний холбоотой гүйлгээ хийх гэж л байгаа бол та заавал өмнө нь нягталж шалгаж, хохирогч болохгүй байх сонголтыг өөрөө хийж байх хэрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж