Хөх ордны тэргүүн хатагтай нохойн махыг хүний биед сайн биш гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.14-нд нийтлэгдсэн

Хөх ордны тэргүүн хатагтай нохойн махыг хүний биед сайн биш гэв

Хөх ордны тэргүүн хатагтай нохойн махыг хүний биед сайн биш гэв

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай Ким Кён Хи нөхөр нь өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Хөх ордны тэргүүнээр тангараг өргөснөөс   хойш анх удаа ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа амьтны эрхийн асуудлыг хөндөж, нохойн махыг хүнсэнд хэрэглэхийн эсрэг байр суурийг илэрхийлжээ.

Ким Кён Хи хэлэхдээ, "Эдийн засгийн амжилтад хүрсэн орнуудаас зөвхөн Өмнөд Солонгос, Хятад хоёр улсад нохойн махыг хүнсэнд хэрэглэдэг. Дэлхий нийтийн соёлыг /нохойн махыг хүнсэнд хэрэглэдэггүй/ Өмнөд Солонгос төдийгүй хөгжингүй орнуудад нэвтрүүлэх хэрэгтэй гэж би боддог. Эс бөгөөс энэ нь солонгосчуудыг жигших үзлийг өдөөж магадгүй" гэж "Seoul Shinmun" сонинд ярьсан байна. 

Тэрбээр нохойн махыг хүнсний хэрэглээнээс хасахын тулд засгийн газраас худалдаачдыг өөр салбарт хөрвөхөд нь дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг онцолжээ. Мөн ариун цэврийн шаардлага хангаагүй орчинд нохойг өсгөж, үржүүлэн хүнсний зорилгоор махыг нь хэрэглэдэг асуудлыг ч хөндсөн байна. 

"Нохойн мах хүний эрүүл мэндэд сайн биш. Нохойг жижиг торон дотор тэжээж, өсгөж үржүүлдэг. Заримд нь бүр антибиотик өгч тэжээдэг. Ерөнхийдөө, нохой бол хүний дотны анд нөхөр гэдэг утгаар нь хүндэтгэж, хүнсэнд хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Амьтны эрхийг хамгаалах асуудалд хөгжингүй орнууд дундаас Өмнөд Солонгос хамгийн сул тогтолцоотой. Тиймээс амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэгчдэд оноох шийтгэлийг чангаруулах хэрэгтэй. Өмнөд Солонгосын хүн амын 15 сая гаруй нь амьтныг хүүхэд шигээ үзэн тэжээдэг. Тэд амьтны эрхийг хамгаалж, илүү төлөвшсөн нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна" гэж ярьжээ. 

Өмнөд Солонгосын амьтныг хамгаалах хуулиар амьтны эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүнд гурван жил хүртэлх хугацаагаар шоронд хорих, 30 сая воны торгууль оноодог байна.

Ким Кён Хи болон Юн Сок Ёл нар  дөрвөн нохой, гурван мууртайгаа амьдардаг. Тэдний тавыг нь амьтан асрах төвөөс үрчилж авчээ. Ким Кён Хи тэнэмэл 100 гаруй амьтныг гэр бүлд үрчлүүлэх ажилд гар бие оролцсон гэв. 

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж