Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар хоол хийв

Хуучирсан мэдээ: 2022.06.14-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар хоол хийв

Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар хоол хийв

"Food Station UB" явуулын хоолны газрын үүсгэн байгуулагч, загвар өмсөгч О.Билгүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард олон удаа цагдаад хөөгдөж, үл ойлголцол үүссэний эцэст үйл ажиллагаагаа хэвийн авч үлдсэн.

Тэгвэл тэрбээр Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар болон Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нартай учраа олжээ. Энэ талаар О.Билгүүн цахим сүлжээнд бичихдээ, "Явуулын хоол үйлчилгээний Нийслэлийн дүрэм журам болон хууль тогтоомжийн хоорондын уялдааг нэг тийш нь болгож шийдсэн сайхан мэдээтэй. Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуулийн төсөл өргөн барьж, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Нийслэлийн явуулын хоол үйлчилгээний захирамж, шийдвэрийг хуулийн хүрээнд уялдуулан шийдсэн" гэсэн байна. Энэ нь явуулын хоолын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байгаа анхны тохиолдол болж байгааг О.Билгүүн онцолжээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар энэ оны эхэнд хотод үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжиж гудамжинд хоол хийх эрхийг нээлттэй болгох журмыг баталсан. Гэвч хотын даргын захирамж ирээгүй гэх шалтгаанаар мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага явуулын хоолны үйл ажиллагааг зогсоохыг удаа дараа шаардсан төдийгүй дүүрэг бүрт журам өөр өөрөөр үйлчилдэг гэж хөөж,  автомашин ачилтын компанийг дуудан, Зөрчлийн тухай хуулиар О.Билгүүнийг 20 мянган төгрөгөөр торгосон удаатай.

Үүнээс гадна "Их хотын Street Food" реалити шоу хийж байгаа бөгөөд Хуульзүй, дотоод хэргийн  сайд Х.Нямбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нар оролцож, хоол хийж буй зургаа нийтэлсэн байна.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж