Википедиа сайтыг эзэмшдэг Викимедиа сан Москвагийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдав. Оросууд дайнтай холбоотой мэдээллийг устгахыг шаардсан учир хүмүүс дайны бодит байдлыг мэдэх эрхтэй гэж Викимедиа сан үзжээ.
Тодруулбал, Викимедиа сан орос хэл дээрх дайны тухай мэдээллүүдийг буруу ташаа гэж нэрлэхээс татгалзсан тул Москвагийн шүүхээс 88 мянган ам.долларын торгууль ногдуулжээ.
Википедиа бол Москвад хэвлэл мэдээллийн хэрэгслийг дарангуйлсны дараа үлдсэн орос хэл дээрх цөөн хэдэн мэдээллийн эх сурвалжийн нэг юм. Зургадугаар сарын 6-нд гаргасан давж заалдах гомдолд мэдээллийг устгах нь хүний эрхийг зөрчсөн явдал гэж Википедиа дурджээ. Мөн дэлхий даяар 300 гаруй хэлээр унших боломжтой Викимедиа санд Орос улс ямар ч эрх мэдэлгүй гэж мэдэгджээ.
Википедиагийн материалуудыг сайн дурынхан бичиж, засдаг. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европын хамгийн том дайны тухай түүхүүд өөр хоорондоо эрс ялгаатай байна. Оросын болон барууны орнуудын сэтгүүлчид хэн хэн нь дайныг буруу мэдээлсэн гэж байнга буруутгагдсаар ирсэн.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ