Мишээл сити: Кембрижийн сургалттай “Гурван тамир” ОУ-ын дунд сургууль нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.06.14-нд нийтлэгдсэн

Мишээл сити: Кембрижийн сургалттай “Гурван тамир” ОУ-ын дунд сургууль нэгдлээ

Кембрижийн хөтөлбөртэй ГУРВАН ТАМИР ОУ-ын дунд сургууль Хан-Уул дүүрэгт байрлах МИШЭЭЛ СИТИ-д салбар сургуулиа нээхээр боллоо. Шинэ элсэлтийн бүртгэлийг 6-р сарын 18,19-ний бямба, ням гарагуудад Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохион байгуулна

Монголын хувийн өмчийн ууган сургуулиудын нэг, 23 жилийн түүхтэй Гурван тамир ОУ-ын дунд сургуульд Монгол, Англи хос хэлээр суралцаж дунд ангидаа Хятад, Япон, Солонгос гэх мэт хоёрдогч гадаад хэлийг сонгон суралцдаг давуу талтай.

Тус сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд Мишээл сити салбар дээр 1-8 дугаар ангид Кембрижийн бага (Primary), анхан дунд (Lower Secondary) хөтөлбөрөөр хичээллэх бол 2023-2024 онд Кембрижийн олон улсын суурь боловсролын IGCSE хөтөлбөрөөр хичээллэх юм.

Энэ өдрүүдэд Гурван тамир ОУ-ын дунд сургуулийн чадварлаг багш, сурагчид сагсан бөмбөг, волейбол, талбайн теннис, бүжиг, зураг, хөгжим зэрэг хичээлийн дараах хөгжүүлэх хөтөлбөрийн урлаг, спортын үйл ажиллагааг танилцуулах сонирхолтой эвентүүдийг зохион байгуулах болно.

Хан-Уул дүүрэгт амьдарч ажиллаж буй гэр бүл, Мишээл Резиденс орон сууцны захиалагчид болон сонирхсон эцэг эхчүүд “Гурван тамир” ОУ-ын дунд сургуульд хүүхдээ сургах боломжтой.

Мишээл Резиденс орон сууцнаас 1 минутын зайд байрлалтай Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд болох Кембрижийн хөтөлбөртэй “Гурван тамир” ОУ-ын дунд сургуулийн шинэ элсэлтийн урамшуулалтай бүртгэлд урьтаж хамрагдаарай.

Холбогдох утас: 7505-7788

“Гурван тамир”- сургуультай холбогдох: 99029026

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж