“Мессиг ярихад Аргентины ерөнхийлөгч ч чимээгүй болсон”

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

“Мессиг ярихад Аргентины ерөнхийлөгч ч чимээгүй болсон”

“Мессиг ярихад Аргентины ерөнхийлөгч ч чимээгүй болсон”

Аргентины шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинес тивийнхээ аваргад түрүүлсэн гайхалтай мөчөө эргэн дурсчээ. Тэрбээр “Prime Video”-д өгсөн ярилцлагадаа “Месси талбайд гарахын өмнө энэ тэмцээн түүний сүүлийнх гэдгийг онцолж, бүхнээ зориулна гэсэн. Би түүнийг ярихад хажууд нь чичирч байсан. Бүгд дуугаа хураасан. Менежер, Аргентины ерөнхийлөгч хүртэл гээд тэнд байсан хэнбугай ч Мессиг ярихад чимээгүй болсон” гэв.

Аргентины шигшээ баг өнгөрсөн жил Копа Америкад түрүүлж, Месси 2008 оны олимпоос хойших анхны олон улсын тэмцээндээ түрүүлсэн билээ.

Лионель Месси шигшээ багийнхаа төлөө нийт 162 тоглолтод оролцож, 86 гоол оруулсан үзүүлэлттэй. Энэхүү амжилтаараа тэрбээр Аргентины шигшээ багийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон, мөн гоол оруулсан тамирчин болсон юм.

Энэ сард 35 нас хүрэх Месси саяхан Финаллиссимад түрүүлж, ирэх өвөл Катарт болох ДАШТ-д шигшээ багаа ахална. Аргентины шигшээ Саудын Араб, Мексик, Польш зэрэг улсуудтай нэг хэсэгт орсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж