Саудын Араб руу экспортод гаргасан 15 мянган хонь живжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.14-нд нийтлэгдсэн

Саудын Араб руу экспортод гаргасан 15 мянган хонь живжээ

Саудын Араб руу экспортод гаргасан 15 мянган хонь живжээ

Улаан тэнгис дэх Суданы боомтод олон мянган хонь ачсан хөлөг онгоц живжээ. Суданаас Саудын Араб руу 15 мянга 800 хонийг хөлөөр нь экспортлож, хөлөг онгоцоор тээвэрлэн хүргэхээр болсон ч ийнхүү живсэн байна.

Живсэн усан онгоцноос хөлгийн багийн гишүүдийг аварсан боловч олон мянган хонь живж, хорогджээ. Суданы албаныхан энэ хэрэг нь байгаль орчин, эдийн засагт том гарз болсныг онцолсон байна. Ослын дараа ердөө 700 орчим хонийг уснаас гаргаж чадсан байна.

Нийт экспортлохоор төлөвлөсөн хонь нь мөнгөн дүнгээр 3.7 сая ам.долларын өртөгтэй байсныг Суданы албаныхан онцолжээ.

Тус боомтод өнгөрсөн сард тээврийн хөлөг онгоцонд том хэмжээний гал гарсныг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх үеэр энэ осол гарсан байна.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж