Наадмын дээлийн трэнд тод неон өнгө

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Наадмын дээлийн трэнд тод неон өнгө

Зуны дунд сар гарч, үндэсний баяр наадам хаяанд иржээ. Монголын үндэсний Эрийн гурван наадмыг монгол дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гадаад, дотоодын жуулчдын нүдийг баясгах наадмын нэгэн чимэг нь монголчуудын ур ухаанаа шингээж урласан үндэсний дээл юм.

Үндэсний дээл жил ирэх тусам өнгө үзэмж, чанар, материал загварын хувьд үндэсний гэх шинжээ агуулсаар хувьсан өөрчлөгдөж, улам дэгжин болсоор буй билээ. Сүүлийн жилүүдэд залуучууд нэмэлт загвар гэхээсээ илүүтэйгээр элдэв хэв маяггүй энгийн монгол дээл, тэрлэг өдөр тутамдаа өмсөж байгаа нь бахархууштай.

Олонд танигдсан үндэсний брэндүүд тухайн жилийн трэндийг тодорхойлж байдаг.

"Iveel" брэнд. 2017 онд Улаанбаатар хотод чадварлаг, тэмүүлэлтэй залуусын хязгааргүй хүсэл мөрөөдөл, өөрчлөн шинэчлэх эрмэлзлээр бий болсон "залуу" брэнд. Тэд содон бөгөөд загварлаг бүтээгдэхүүнийг бүхий л цаг үед хэрэглэхэд тохиромжтойгоор урлан бүтээхийг зорилгоо болгон ажиллаж байгаа аж.

Энэ жилийн хувьд үндэсний хэв шинжээ алдалгүй даавуун сул, уналттай материал энэ жил тренд болж хэвээрээ үргэлжилж байна. Сүүлийн 4-5 жилд энэ төрлийн сул уналттай материалаар хийсэн дээлийг иргэд баяр ёслолоос гадна өдөр тутамдаа түлхүү хэрэглэх болсон байна. “IVEEL" brand-ийн энэ жилийн наадмын дээлийн трэнд өнгөд хурц, тод өнгө зонхилох аж. Тэд зургадугаар сарын 20-ноос хойш наадмын коллекцоо танилцуулах аж.

Deer брэнд. Импортыг орлохуйц, өдөр тутмын хэрэгцээт хувцсыг Монголдоо түгээх зорилготой “Deer" brand энэ жил мөн адил залуучуудын хүсэл сонирхолд нийцүүлэн сул, уналттай материалаар бүтээгдэхүүнээ түлхүү урлаж байгаагаа мэдээлсэн юм. “Deer" brand-ийн энэ зуны трэнд өнгө неон ягаан, ногоон өнгө байх аж. Уг брэндийн зуны наадмын коллекцоо зургадугаар сарын 17-ны өдөр олон нийтэд танилцуулах юм байна.

"Борголжин" брэнд. Наадмын коллекц, мөн зургадугаар сарын сүүлээр гарах бөгөөд загвараасаа хамаараад үнэ нь мэдээж янз бүр байх юм. Зун болж байгаа учраас мэдээж даавуун материалтай загвар түлхүү гарч байна. Тухайн хүний царай болон биеийн онцлогт тохируулан бэлэн загвараас сонголт хийх учраас өнгөний хувьд трэнд гэлгүй олон өнгийг сонгож байгаа аж.

Дээрх үндэсний брэндүүд дээлээс гадна үндэсний хэв шинж агуулсан футболк, цамцны хослол, даашинз зэрэг бүтээгдэхүүний төрлөө нэмж, сайжруулан шинэчилж, залууст загварын цоо шинэ чиг хандлага түгээдэг нь сайшаалтай юм.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж