“Дэлхий нийт холимог тогтолцоо ашиглаж байна”

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

“Дэлхий нийт холимог тогтолцоо ашиглаж байна”

“Дэлхий нийт холимог тогтолцоо ашиглаж байна”

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өнөөдөр /2022.06.13/ Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт (ҮХНӨ) оруулах талаар тодруулав.

Тэрбээр “Улс төрийн намуудаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх тухай асуудал ярьж, намууд зөвшилцлийн санамж бичиг байгуулсан. ҮХНӨ-ийг ард түмнээр хэлэлцүүлж, саналыг нь авахаар тогтсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэж ард түмний дунд санал асуулга явуулна. Ингэхдээ ард түмэн ҮНХӨ-д оруулах нь зүйтэй гэж дэмжвэл энэ асуудлыг хууль боловсруулдаг хүмүүс УИХ-д өргөн барихаар шийдэлд хүрч буй юм байна.

Энэ удаад ҮХНӨ оруулахдаа иргэдийн эрх чөлөө баталгаатай байх, хоёрдугаарт, парламентын ардчиллаа гүнзгийрүүлэх, сонгодог парламент руу шилжих асуудлыг ярьж байна. Дэлхий нийт сонгуулийн холимог систем ашиглаж байна. Тиймээс пропорциональ, мажоритар системийг хослох нь зүйтэй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж