Хонгконг Ши Жиньпиний айлчлалд бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.14-нд нийтлэгдсэн

Хонгконг Ши Жиньпиний айлчлалд бэлдэж байна

Хонгконг Ши Жиньпиний айлчлалд бэлдэж байна

Хонгконгийн дунд сургуулийн сурагчид долоо хоногийн хугацаатай зочид буудалд тусгаарлаж байна. Энэ нь  Хятадын дарга Ши Жиньпиний айлчлалд бэлтгэж байна гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Хонгконгийг Их Британийн колончлолоос Хятадын мэдэлд шилжүүлсний 25 жилийн ой ирэх долдугаар сарын 1-нд тохионо. Уг ойгоор Ши Жиньпин дарга Хонгконгод айлчлах өндөр магадлалтай байна.

Түүнчлэн энэ өдөр Хонгконгийн шинэ тэргүүн Жон Ли тангараг өргөх юм.  Хонгконгийг 1997 онд Бээжингийн мэдэлд шилжүүлснээс хойш жил бүр арлын тэргүүний тангараг өргөх ёслолд Хятадын өндөр албан тушаалтнууд оролцож ирсэн. Гэвч Хятадын дарга Ши Жиньпин 2019 оны сүүлээр цар тахал гарснаас хойш эх газраас гадагш айлчлаагүй юм.

Харин Хонгконгийн орон нутгийн хэвлэлд мэдээлснээр Ши Жиньпиний айлчлалд бэлдэж, олон зуун хүнийг хөл хорьж, тусгаарлалтад оруулж байна гэнэ.

Хятад нь цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд хатуу  хязгаарлалтын журмыг баримталж, хилээ хаан, олон хотод хөл хорио тогтоосон. Үүний дагуу Хонгконг нь мөн хөл хорионы дэглэмийг баримталж буй. Гэтэл сүүлийн саруудад Хятадын эх газарт хөл хорионы дэглэм суларч эхэлсэн ч эсрэгээрээ Хонгконгод хязгаарлалтын журмыг улам чангаруулж эхэлжээ. Тухайлбал, Хонгконгийн одоогийн тэргүүн Кэрри Лам тэргүүтэй 1000 гаруй хүнийг Хятадын төрийн тэргүүний болзошгүй айлчлалтай холбогдуулан хөл хорих тухай "South China Morning Post" мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж