Д.Сумъяабазар БОАЖ-ын сайдтай хэрүүлийн алим шидэлцэв

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Д.Сумъяабазар БОАЖ-ын сайдтай хэрүүлийн алим шидэлцэв

Д.Сумъяабазар БОАЖ-ын сайдтай хэрүүлийн алим шидэлцэв

Хотын даргын захирамжаар Богд ууланд байрлах "Дугуй цагаан" амралтын газрын 49 гэрийг албадан буулгасан. Энэ асуудлаас үүдэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг ажлаа хийхгүй байна гэж нийслэлийн удирдлага шүүмжилсэн юм. Тэдний хэрүүл үргэлжилж, өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэрүүлийн алим шидэлцэх болов.

Хотын дарга Д.Сумъяабазар "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Налайх дүүргийн зургадугаар хороонд хамаардаг. Гэсэн хэдий ч БОАЖЯ-наас газар олгодог. Мөн замбараагүй байдал үүсч, байгаль орчин хүний хөлд сүйдэж байна. Хог, хамгаалалт гэх мэт төрийн үйлчилгээг Налайх дүүрэг нуруундаа үүрдэг. Гэтэл зөв зохистой ашиглах зохицуулалт хийж чадахгүй байгаа учраас нөхцөл байдал улам дордсоор байна. Хариуцсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам арга хэмжээ авч, асуудлыг шийдэх хэрэгтэй.

Богд ууланд маш олон орон сууц баригдсаар байгаа нь Улаанбаатар хотын ачаалал, төлөвлөлтийг алдагдуулж ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын зориулалтаар газар олгодог ч бодит байдал дээр орон сууцны барилга баригддаг. Хотын төлөвлөлтөөс хамааралгүй үүссэн энэ орон сууцууд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөлд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ асуудлыг БОАЖ-ын сайд хуулийн дагуу цэгцлэнэ гэж итгэж байна" гэсэн юм.

Түүний хариуд Б.Бат-Эрдэнэ сайд "Хамтран ажиллахад бэлэн. Томилогдсон цагаас энэ мэт бусармаг зүйлсийг таслан зогсоохоор ажиллаж байна. Нийслэлийн харъяа газрууд Богдхан уулын дархан цаазат газарт өндөр барилгажилт үүсгэх ажлууд хийж байна. Тиймээс ажлын хэсэг гаргаад ажиллая, Д.Сумъяабазар дарга аа. Нэгдсэн шийдэлд хүргэж эцэслэе" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж