"Холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

"Холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна"

"Холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна"

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2022.06.13) Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн талаар Тусгаар тогтгнолын ордонд хуралдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тодруулга авснаа хүргэе.


-Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Өөрчлөлтийн хүрээ хязгаарыг тогтоосон уу?

-Бүлэг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ямар хүрээнд хийх вэ, ямар асуудлыг хамрах вэ гэдэг асуудлаар хуралдаж байна. Үндсэндээ таван бүлэг асуудлын хүрээнд ҮХНӨ яригдаж буй. Нэгдүгээрт, хүний эрхийг хамгаалах, дээдлэх, хоёрдугаарт, парламентын засаглалыг боловсронгуй болгох буюу эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох, гуравдугаарт, орон нутагт төвлөрлийг сааруулах чиглэлд дагуул хотыг хөгжүүлэх хүрээнд, дөрөвдүгээрт, Цэцтэй холбоотой асуудал, тавдугаарт, төрийн сүлдийг өөрчлөх үү, үгүй юу хэмээн ярилцаж байна. Эндээс УИХ-д шийдвэр гарч, гарсан шийдвэрийн хүрээнд УИХ-ын гишүүд ирэх долоо хоногт тойрогтоо ажиллаж, ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

-ҮХНӨ-ийн талаар гишүүд ямархуу байр суурьтай байна вэ?

-2019 оны өөрчлөлтийн хүрээнд дутуу хийгдсэн зүйлүүд бий. Засч сайжруулах асуудал бий учраас гишүүдийн дийлэнх нь ҮХНӨ-ийг дэмжих хандлагатай байна.

-Үндсэн хуульд “гар дүрсэн” бол найман жил өөрчлөхгүй байх хуультай. Тиймээс Журмын тухай хуулийг ямар байдлаар өөрчлөх вэ?

-Олон нийтийн санал бодлыг сонсч, иргэдтэй ярилцана. Тодорхой асуудлаар өөрчлөлт хийхийг иргэд, сонгогчид дэмжвэл тэр хүрээнд ҮХНӨ хийх зорилгоор ҮХНӨ-ийн Журмын тухай хуулийг хөндөж байж хийнэ.

-Сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулийн тогтолцоог 2019 онд бид ярьж байсан. 1992 онд Үндсэн хуулийг баталж байхад Монгол Улсын хүн ам цөөн байсан. Тухайн үед 100 гаруй гишүүнтэй байх талаар яригдаж байгаад 76 болсон юм билээ. Тиймээс сонгогчдыг төлөөлөх, гишүүдийн нөлөөг багасгахын тулд гишүүдийн тоог нэмэх шаардлагатай. Сонгогчдын санал гээгдэхгүй байх нь төрийн залгамж халаа юм. Төрийн бодлогоо том хэмжээнд авч явдаг гишүүдтэй байх ёстой. Миний хувьд холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байна.

-ҮХНӨ-д Цэцийг улс төрөөс хараат бус байхаар зохицуулалт орж ирж буй юм билээ. Та энэ талаар юу хэлэх вэ? 

-Цэцийн эрхлэх асуудлыг нэмье гэж байгаа юм. Иргэн Цэцэд хандаж, Үндсэн хуулийн асуудлаар шийдвэр гаргахад оролцдог байх бололцоог нэмж өгье. Цэцийн статусыг өргөн хүрээнд ярих асуудал яригдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж