ТОСК-ын нэрийг барьж 113 иргэний 10 тэрбум төгрөгийг залилжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

ТОСК-ын нэрийг барьж 113 иргэний 10 тэрбум төгрөгийг залилжээ

ТОСК-ын нэрийг барьж 113 иргэний 10 тэрбум төгрөгийг залилжээ

Төрийн орон сууцны корпорацийн даргын хуурамч үнэмлэхтэй, бас болоогүй 2020 оны сонгуулийн менежерээр ажиллаж, намын ялалтанд онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж худлаа яриад залилан хийсэн иргэн С-д холбогдох эрүүгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.

Иргэдийн түрээслээд орон сууцтай болох гэсэн хүсэл дээр залилагч этгээд худал ярьж 10 гаруй тэрбум төгрөг завшжээ.  Эмгэнэлтэй нь түүнд залилуулсан хүмүүс ихэвчлэн өрх толгойлсон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, багш, эмч гээд хүнд илүүчлээд байхааргүй бага, дунд орлоготой иргэд байгаа юм.

Түрээсийн орон сууцны хөтөлбөр өмнө нь 2 удаа хэрэгжиж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан. Олон нийтэд бүх мэдээллийг тодорхой мэдээлж, ил тод байдлаар квот, сугалаа гэх аргачлалаар явагдсан. Харин С нь:” Түрээсийн хөтөлбөр олон нийтэд зарлаж болохгүй, далд, нууц байдлаар хэрэгжиж байгаа гэж иргэдэд итгүүлдэг. Хэрвээ миний талаар асууж, лавлаж, ТОСК руу утасдвал байрны чинь асуудал бүтэхгүй болно” гэж хэлдэг учраас иргэд байрандаа орохын тулд түүний энэ мэдээллийг ямар нэгэн газарт өгөлгүйгээр мөнгөө өгсөн байдаг. С иргэдтэй яг л ТОСК-ийн хүн шиг харьцаж, хуурамч гэрээ байгуулан мөнгөө бэлнээр авдаг бөгөөд хамгийн багадаа 10 сая төгрөг, ах дүү, хамаатан саднаараа нийлж байранд орох гээд мөнгөө нийлүүлээд 750 сая төгрөг өгсөн асуудал ч байгаа юм. Хэрвээ төрөөс ямар нэгэн томоохон хөтөлбөр хэрэгжвэл нууц, далд хэлбэр гэж хэзээ ч байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Ер нь аливаа юм нууц, далд, цөөн хэдэн хүнд гэсэн нэрийдэл рүү ороод эхлэхээр л ямар нэгэн болохгүй зүйл байна гэдгийг ухамсарлах нь иргэний өөрийн асуудал юм. С  нь хүмүүсээс авсан мөнгөөрөө түрээсийн байртай гэрээ хийж 1-3 сарын түрээс төлбөр төлөөд залилсан айлуудаа байранд оруулдаг. Гэвч 3 сарын дараа байрны жинхэнэ эзэд айл өрхүүдээс дараагийн саруудын төлбөрөө нэхэж хэлэснээр айлууд С-д хульхидуулснаа мэдсэн байгаа юм. Хүн итгэхийн аргагүй ийм үйлдэлээ 2020 оноос хойш 2 жилийн дотор дахин дахин давтан үйлдсээр одоогоор ил болоод байгаа нь 113 иргэн, хохиролын хэмжээ нь 10 гаруй тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай. Мэдээж ганц эмэгтэй хүн ийм залиланг хийж чадахгүй. С-ийн ард бүлэг залилагч нар байх магадлалтай.

Манайхны гэнэн ч гэх юмуу, асуудалд хянуур ханддаггүй зан нь залиланд өртөх хамгийн сайн “өгөөш” болдогийг энэ хэрэг харуулж байгаа. Жишээ нь залилуулсан иргэд байрандаа л нүүж орохыг хүссэнээс биш С ямар ажил хийдэг, үнэхээр ТОСК-ын дарга мөн үү, оршин суухаар нүүсэн байр нь хэний нэр дээр байгаа байр вэ гэх мэт мэдээллийг нь хохирогчдын хэн нь ч нягталж, шалгаагүй, дээрээс нь мөнгөө бэлнээр өгчихсөн байгаа нь харамсалтай.

Үл хөдлөх хөрөнгө бол сэтгэлийн хөөрлөөр хуумгай хандаж худалдаж авах асуудал огт биш. Заавал нягталж, шалгаж, хашир аргаар хандахгүй бол иргэн С шиг залилагч нар олон арваараа байгааг байнга бодож байх хэрэгтэй.

Мөн мөнгө зээлж, хүүгийн төлбөрийн оронд байрандаа үнэгүй суулгана гэсэн заруудтай та фэйсбүүк, цахим орчинд таарч л байсан байх. Ийм зараар ч мөн адил 2018 оноос хойш 100 гаруй иргэнийг залилж 1,6 төгрөгийн хохирол учруулсан хэрэг байна. Давхар түрээсийн залилан гэх нэршилтэй энэ залилан газар авч, хохирогч нарынх нь тоо жилээс жилд нэмэгдэж, залилагч нарынх нь арга уламч нарийсч,  газар авсаар буй. Байртай болж, тохьтой тухтай амьдрахыг хүн бүр л хүсдэг. Гэхдээ зовж олсон хэдэн төгрөгөө залилагч нарт аваачиж өгөхөөсөө өмнө судалгаатай, хашир хандахгүй бол залилангийн гэмт хэргийн багагүй хувийг эзлээд байгаа байрны түрээс, орон сууцны худалдах, худалдан авах эрүүгийн хэргийн хохирогч болох эрсдэл өдөр бүр таныг дагаж байгааг битгий мартаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж