News.mn сайтын эрхлэгч Ш.ОЮУНЧИМЭГ:
-Бид аль нэг өндөр албан тушаалтныг огцруулах шаардлага огт тавиагүй. Гагцхүү хэвлэн нийтлэх эрх, иргэдийн мэдэх эрхийг хангаж өгөөч гэдэг шаардлагыг тавьж байна. Өмнө нь залуусын жагсаалыг сурвалжилсан сэтгүүлчдийн биед халдаж байсан. Ийм жишээ дурдвал олон бий. Бодит мэдээллийг хүргэсэн сурвалжлагч, сэтгүүлчийн биед халдаж, хийж буй бичлэг устгах, лайв устгах гэх мэт хууль бус үйлдэл хийж байна. Бид цар тахлын үеэр иргэдэд мэдээлэл хүргэх, дамжуулах үүргээ гүйцэтгэж чадаагүй. Бид өнөөдөр гурван шаардлага тавина.
“Парламент” телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа болон зураглаачийн хийсэн бичлэгийг яагаад устгаснаа цагдаа, прокурорын удирдлагууд мэдээлэл өгч, тайлбарлахыг шаардаж байна. Хоёрдугаарт, цагдаагийн алба хаагчидхэвлэлийн эрх чөлөөнд битгий халдаач ээ. Цагдаагийн ерөнхий газрын дарга өөрийн биеэр хэвлэлийнхний нүдэн дээр сэтгүүлч Г.Гэрэлмаа болон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдээс уучлал хүснэ үү. Тэрнээс биш хэн нэгэн даргыг огцрохыг шаардаагүй гэдгийг хэлье. Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 22 байраар ухарсанд эрх баригчид дүгнэлт хийх шаардлагатай.
TIime.mn сайтын эрхлэгч Г.УЛСБОЛД:
-Сэтгүүлчийн биед халдаж, хэвлэн нийтлэхээр бэлтгэсэн материалыг нь устгаснаас үүдэн өмнө нь гарч байсан олон удаагийн үйл явдлуудыг хэлж сануулахаар сэтгүүлчид нэгдэж байна. Сэтгүүлчид өмнө нь бусдын төлөө мэдээлэл бэлтгэдэг байсан бол энэ удаа өөрсдийнхөө төлөө мэдээлэл хийж, тайван жагсч байгаагүй. Хэвлэн нийтлэх эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд халдсан олон хуулийн төсөл өргөн барьж байсан. Тийм учраас Засгийн газрын зүгээс анхаарахыг хүсч байна.
Гэрэл зургийг Б.МӨНХЖИН
Холбоотой мэдээ