Япон улс Хятадыг бүс нутгийн статус квог өөрчлөхгүй байхыг уриалав

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Япон улс Хятадыг бүс нутгийн статус квог өөрчлөхгүй байхыг уриалав

Япон улс Хятадыг бүс нутгийн статус квог өөрчлөхгүй байхыг уриалав

Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобуо БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэтэй уулзаж, Зүүн Хятадын тэнгис, тэр дундаа Сенкаку арлуудын орчмын бүс нутаг дахь статус квог хүчээр өөрчлөхгүй байхыг Хятад улсаас шаарджээ. Сингапурт болж буй Азийн аюулгүй байдлын форум болох Шангри-Ла яриа хэлэлцээний үеэр хоёр улсын сайд нар нэг цаг орчим ярилцсан байна.

Киши Нобуо Хятадын Тэнгисийн цэргийн нисэх онгоц тээгч "Ляонин" нь Японы ойролцоох усанд сургуулилалт хийснийг онцолжээ. Мөн Тайванийн тусгаар тогтнолыг Япон улс дэмжсээр байхаа сануулсан байна.

ОХУ-ын Украинд хийсэн халдлагыг Киши дурдаад, энэ нь олон улсын дэг журмын үндсийг алдагдуулж байгаа бөгөөд үүнийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. Тиймээс Хятад мөн Орос шиг алдаа хийхгүй байхыг хүссэн байна. Киши мөн Хятад, Оросын хамтарсан цэргийн ажиллагаагаа Японы эргэн тойронд хийж буйд санаа зовж байгаагаа онцлоод, энхийг сахиулах ажиллагаанд хамтран ажиллахыг хүссэн аж.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж