Северодонецкийг эзлэхийн тулд бүх хүчээ дайчилна гэв

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Северодонецкийг эзлэхийн тулд бүх хүчээ дайчилна гэв

Северодонецкийг эзлэхийн тулд бүх хүчээ дайчилна гэв

Украины зүүн, өмнөд хэсэгт хяналтаа тогтоосноо батжуулах үүднээс Оросын үндэсний баярыг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулжээ. Улмаар Москвагаас тус бүс нутагт дайралтыг улам эрчимжүүлсэн байна.

Луганскийн зүүн бүсийн Северодонецк хотод ширүүн тулалдааны үеэр Оросын их буу тус бүс нутгийн ганц гүүрийг нураасан аж. Луганскийн амбан захирагч Сергей Хайдай өчигдөр орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Орос улс удахгүй Северодонецкийг эзлэхийн тулд бүх хүчээ дайчилна" гэв.

Их Британийн Батлан хамгаалах яам "Орос улс Северодонецк болон ойр орчмын газар нутгийг аажмаар булаан авч байна" гэж мэдэгдсэн байна.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнээс тусгаар тогтнолоо зарласан “Оросын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Москвад үг хэлжээ. Тэрбээр “Оросууд эх орон, нийгэмд эв нэгдэлтэй байх нь хэчнээн чухал болохыг маш сайн ойлгосон” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр "Эв нэгдэл нь эх орныхоо төлөө зүтгэж, үүрэг хариуцлагаа илэрхийлэх чухал зүйл" гэж онцолжээ.

Донецк, Луганск мужуудад Оросын төрийн далбааг гудамж, олон нийтийн талбайд намируулсан байна. Өмнө нь тавдугаар сарын 9-нд Оросын Ялалтын баярын үеэр тус мужуудад ижил төстэй зүйл болсон юм.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
27
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж