Жонни Депп, Жефф Бек нар хамтарсан цомгоо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Жонни Депп, Жефф Бек нар хамтарсан цомгоо зарлалаа

Жонни Депп, Жефф Бек нар хамтарсан цомгоо зарлалаа

Жонни Депп, Жефф Бек нар мэргэжлийн харилцаагаа улам гүнзгийрүүлж байна. Тэд долдугаар сарын 15-нд "18" нэртэй хамтарсан цомгоо гаргахаар болжээ. Мөн хамтын анхны сингл болох "This Is A Song For Miss Hedy Lamarr" дуугаа гаргасан байна.

Бек өөрийн албан ёсны цахим хуудастаа нийтэлсэн мэдэгдэлдээ "Жонни бид хоёр хамтдаа хөгжим тоглож эхэлснээрээ залуу насны эрч хүчээ буцаан бадрааж чадсан" гэж дурджээ. Мөн "Бид хоёр хамт гитар тоглож байхдаа буцаад 18 настай болсон мэт санагдаж байсан. Тиймээс цомгоо "18" гэж нэрлэхээр шийдсэн" гэж бичсэн байна.

Жонни өөрийн мэдэгдэлдээ "Жинхэнэ агуу хүмүүсийн нэг. Жеффтэй хамт хөгжим тоглож, бичиж, мөн ах дүүсийн харилцаатай болсон нь ер бусын бөгөөд нэр төрийн хэрэг" гэжээ. Тэд олон жилийн турш найзууд байсан бөгөөд Бек 2012 онд хөгжимчин Алис Купер, Жо Перри болон Депптэй хамтраж Холливудын цус сорогчдыг үүсгэн байгуулсан аж.

Жонни Деппийн хувьд хуучин эхнэр Амбер Хердийн гүтгэсэн гэх хэргийн шүүх хурал дуусах үед Бектэй хамт Англид тоглолт хийсэн нь шуугиан тарьсан юм.

Эх сурвалж: CNN Entertainment

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж