Хинду шашинтнууд "гал дээр тос нэмэв"

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Хинду шашинтнууд "гал дээр тос нэмэв"

Хинду шашинтнууд "гал дээр тос нэмэв"

Энэтхэгийн Уттар Прадеш мужийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногт болсон үймээнд оролцсон хэмээн буруутгагдаж буй хэд хэдэн хүний гэрийг нураалаа гэж албаны хүмүүс мэдэгдэв. Тус үймээн нь хинду болон ислам шашинтнуудын хооронд болсон юм. Энэтхэгийн Кашмир мужид цагдаа нар нэгэн эрэгтэйг баривчилсан ба тус хүн эрх баригч намын төлөөлөгчийн толгойг авна гэж заналхийлж байжээ.

Ерөнхий сайд Нарендра Модигийн хинду үндсэрхэг үзэлтэй Бхаратия Жаната нам (BJP)-ын хоёр гишүүн Исламын эсрэг үг хэлснийг эсэргүүцэн, лалын шашинтнууд сүүлийн долоо хоногт Энэтхэг даяар гудамжинд жагсаж үймээн тарьсны нэг илрэл юм. Хэд хэдэн газарт лалын, хинду шашинтнуудын хооронд болон жагсагчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ.

Уттар Прадеш мужийн цагдаа нар эмх замбараагүй байдалтай холбогдуулан 300 гаруй хүнийг баривчилсан байна. Хинду болон лалын шашинтнуудын мөргөлдөөн дуусах төлөвгүй байгаа ба жагсаалд оролцсон хүмүүсийн гэрийг нурааснаар гал дээр тос нэмсэн хэрэг боллоо гэж ажиглагчид дүгнэжээ. Цагдаа нар Уттар Прадеш мужийн эрх баригчид болон лалын жагсаалыг толгойлсон хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж