Ювентус багийн хуучин дасгалжуулагч Андреа Пирло Туркийн Фатих Карагюмрюк багийн дасгалжуулагч боллоо. Тэрбээр шинэ багтайгаа нэг жилийн гэрээ байгуулжээ. Түүнийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр /2022.06.13/ болох аж. Ийнхүү Пирло Туркийн багийн түүхэн дэх хоёр дахь итали дасгалжуулагч болж байна. Мөн түүний нутаг нэгт Винченцо Монтелла нь Адана Демирспор багийг дасгалжуулж байгаа билээ.
Шинэ дасгалжуулагчийн хувьд Ювентус багийг удирдах хугацаандаа Италийн цом, Италийн Супер цомд түрүүлж, багаа Сери-А лигт дөрөвдүгээр байрт оруулж байсан түүхтэй.
Туркийн багийн хувьд дотоодын лигтээ өнгөрсөн улирал наймдугаар байрт орсон. Тэдний багийн бүрэлдэхүүнд хуучин Миланд тоглож байсан Биглиагаас гадна хаалгач Эмилиано Вивиано, хамгаалагч Давиде Бирашчи, жигүүрийн довтлогч Фабио Борини гэх гурван итали тоглогч байна.
Холбоотой мэдээ