Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 17

Гуравдугаар сарын 17-ны баярууд

Ирланд ба Хойд Ирланд V зуунд ирландчуудыг католик шашинд оруулсан Хувилгаан Патрикийн өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр дэлхийн янз бүрийн оронд амьдарч байгаа ирландчууд хүн бүр шахуу ногоон өмсгөлөөр гоёх ба үндэсний бэлгэдэл болсон гурван үзүүрт навчит ургамлын цэцгээр орчноо чимэглэдэг. Хувилгаан Патрикийн өдөр нь Ирландын тусгаар тогтнолын үндэсний баяр юм. 1916 онд Улаан өндөгний баярын бослогын лидерүүд тусгаар тогтнолын тунхаглалыг гаргажээ.


Тайландын Му-тай боксын  өдөр. 1775 оны дайнаар бирмчуудад олзлогдсон Тайландын нэртэй дайчин Най Кхан Том энэ баярын гол баатар нь юм. Түүнийг Рангун хотноо авчраад Бирмийн боксчидтай зодолдуулсан гэнэ. Най Кхан Том 10 тулаанд тэр дараалан ялалт байгуулсан учир бирмчүүд түүнийг суллан явуулжээ.

Үйл явдал

МЭӨ 44 он. Юлий Цезарийг алагдсанаас хоёр хоногийн дараа Ромын сенат тэр хэргийг үйлдсэн бүх хүмүүст өршөөл үзүүлсэн байна. Өршөөлд нийт 60 хүн хамрагджээ. Энэ хуйвалдааныг зохион байгуулсан Марк Брут, Гай Касси нарыг дарангуйлагчийг дарсан гэж талархах ёстой хэмээн зарим сенаторууд нь хэлж байлаа. Гэвч Цезарийн хамтран зүтгэгч Марк Антоний хэрэв үүнийг хийвэл Цезарийн бүх шийдвэрийг цуцлах хэрэгтэй гэж хэлэн тэднийг зогсоож байлаа. Олон сенаторууд Цезараас цол хэргэм авсан нь тэдний амыг таглажээ.

1521 он. Испанийн далайчин Фернан Магеллан (Магальяйнш) (1480 — 1521) Хомонхан гэсэн эзгүй аралд очин ундны ус авчээ. Энэ өдрийг Филиппиний арлуудыг нээсэн өдөр гэж тооцдог. Магеллан эхлээд арлуудыг Сан-Ласаро гэж нэрлэсэн байна. Дараа нь 1542 онд арлуудыг Испанийн II Филиппийн нэрээр Филиппин гэж нэрлэх болов.

1816 он. Английн Ньюхейвен боомтоос “Элиза” нэртэй уурын хөлөг онгоц гарч анх удаагаа Ла-Маншийн хоолойг гаталсан байна. Дэлхийд анхных болох уг уурын хөлөг онгоцыг Роберт Фултон зохиосон гэдэг. Тэрбээр “Клермонт” гэдэг сэлүүрийн дугуйтай онгоцыг 1807 онд хийсэн ба тэр нь Гудзон голоор Нью-Йоркоос Олбани хот хүртэл таван узелийн буюу 9 км/цагийн хурдтайгаар тээвэр хийдэг байлаа. Хүмүүс ийм хөлөг онгоц далайн аян хийнэ гэдэгт итгэдэггүй байв. Харин “Элиза” далайгаар аялсан анхны уурын онгоц болсон юм.

1941 он. Вашингтоны Үндэсний уран зургийн галарей нээгдлээ. Одоо энэ музей хамгийн баян цуглуулгатай хамгийн залуу музейнуудийн нэгд тооцогддог юм. Түүнийг Смитсоны институт хариуцан ажиллуулдаг байна. Галерейг Эндрю Меллон анх 1937 онд үүсгэн байгуулж 1941 оны гуравдугаар сарын 17-нд Америкийн Ерөнхийлөгч Франклин Рузвельт түүнийг Америкийн ард түмэнд бэлэг болгон албан ёсоор хүлээн авч нээсэн байна. Музейн үзвэр нь 300 орчим иргэд болон байгууллагуудын бэлэг, хандиваас бүтдэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж