Шагнал гардуулах үеэр Путины бие сайнгүй харагдав

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Шагнал гардуулах үеэр Путины бие сайнгүй харагдав

Кремль дэх Гэгээн Георгийн танхимд өчигдөр /2022.06.12/ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хөдөлмөрийн баатар одон гардуулсан. Шинжлэх ухаан, технологи, уран зохиол, урлагийн салбар болон хүний эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулсан хүмүүст уг шагналыг гардуулдаг.

Ёслолын үеэр Путины хөл илт чичирч, биеийн байдал нь муу харагдсан гэж “Daily star” хуудаст мэдээлжээ. Энэ нь түүний эрүүл мэндийн талаарх цуу яриаг улам бататгав. Бичлэгээс харахад Путин индрийн өмнө хөдөлгөөнгүй зогсохыг хичээж, нааш цааш найгаж буй нь илт байжээ. Мөн хааяа хөлөө сэгсэрч байгаа нь харагдсан аж.

Путины байр байдлыг сүүлийн хэдэн сарын турш ажигласан шинжээчид түүнийг сууж байхдаа хөлөө хачин хөдөлгөж байсан гэжээ. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард Тажикистаны ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Путин мөн л хөл нь салганаж байсан аж. Түүнийг хорт хавдартай, эсвэл паркинсоны өвчтэй гэх таамаглал гараад буй юм. Тархины эмгэг нь булчинд нөлөөлдөг учир Путины хөл, гар чичирч, салгалж байж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: DAILY STAR, KREMLIN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
15
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж