Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд манай гаригт арван хөлтэй, олон сарвуутай шинэ хавчны төрөл зүйл бий болжээ. Энэ нь дэлхийн хувьсгалд шинэ клони бүтээж, хувьсал байгалийн жамаар бий болдгийн нэг илрэл юм. Эдгээр шинэ төрлийн хавч нь засгийн газрын хяналтгүй туршилт биш, цэвэр байгаль дэлхийн бүтээл ажээ.
Өнөө үед цэнгэг усны гантиг хавч нь Ази, Европ, Африкийн янз бүрийн экосистемд амьдардаг. Тэдгээр нь 30 хүрэхгүй жилийн өмнө төрсөн ба генетикийн хувьд энгийн хавчаас бий болжээ. Нийт нарийн тоо толгой нь тодорхойгүй байгаа ч Германы нэг жижиг нуурт 23 мянга орчим гантиг хавч амьдардаг аж. Энэ нь нэг километр квадратад аравны нэгээс бага хэмжээтэй, маш олон тооны хавч байдаг гэсэн үг.
Түрэмгий шинж чанар болон хурдацтай тархсан нь гантиг хавчийг шинжлэх ухааны гол бай болгожээ. Олон улсын эрдэмтдийн баг гарал үүслийг нь илрүүлэхийн тулд гантиг хавчны геномд дүн шинжилгээ хийж, судлаачдын төсөөлж байснаас ч хачирхалтай болохыг нь олж мэдсэн байна. Тэдний судалгааны үр дүн “Nature Ecology Evolution” сэтгүүлд нийтлэгджээ. Гантиг хавчны геном 92 хромосомын 21 мянга орчим генээс бүрдэх 3.5 сая хос суурьтай буюу хүний геномоос их юм. Гайхалтай нь, гантиг хавч гурван хромосомтой байдаг аж.
Тэдний генетикийн бүтэц ойрын хамаатан болох Слоугийн хавчтай төстэй бөгөөд эрдэмтдийг анхны гантиг хавч хоёр Слоугийн хавч нийлэхэд ер бусын нөхөн үржихүйн тохиолдлоор төрсөн гэж дүгнэхэд хүргэжээ. Гантиг хавч нь ер бусын гарал үүсэл, бэлгийн бус нөхөн үржихүйн стратегитай хэдий ч дэлхий даяар байр сууриа олж чадсан. Энэ нь АНУ-ын зэрлэг байгальд хараахан олдоогүй ч зарим бүс нутгууд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, гантиг хавчийг хориглосон байна. Одоог хүртэл шинэ төрөл зүйлийн хавчийг судалсаар байгаа юм.
Эх сурвалж: SYFY
Холбоотой мэдээ