"Дахин төлөвлөлтийн ажил зогсвол 300 гаруй айл гудамжинд гарна" | News.MN

"Дахин төлөвлөлтийн ажил зогсвол 300 гаруй айл гудамжинд гарна"

"Дахин төлөвлөлтийн ажил зогсвол 300 гаруй айл гудамжинд гарна"

"Дахин төлөвлөлтийн ажил зогсвол 300 гаруй айл гудамжинд гарна"

Дахин төлөвлөлтийн ажлыг улс төржүүлж, иргэдийг хохироож байгаа асуудлаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэгч "Асиан сити" компаниас мэдээлэл хийлээ.


Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах, 1961 онд ашиглалтад орсон, “Дулааны 18” орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг 2021 оны арваннэгдүгээр сард "Асиан Сити" компани эхлүүлсэн байна. Өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 8-ны өдөр болсон газар хөдлөлтөөр “Худаг усны 36” байрны хана таазад цууралт өгч, зарим газар нуралт үүсч, хүн амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Үүнээс улбаалаад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Засаг даргын тамгын газар, Хот байгуулалт, хөгжлийн газраас албаны хүмүүс ирж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайн үед нүүлгэн шилжүүлэлт хийгдээгүй бол 60 гаруй айлын 300 гаруй хүн гудамжинд гарах эрсдэл үүсээд байсан аж.

Дахин төлөвлөлт гэдэг бол төрийн сайн бодлогын нэг. Тиймээс дахин төлөвлөлтийг улс төрөөс хол байлгахгүй бол иргэд төр, хувийн хэвшлийн итгэлцэлд сөргөөр нөлөөлнө гэж оршин суугчид хэллээ.

"Асиан Сити"-гийн төлөөлөл хэлэхдээ "Хувийн эрх ашгаа урдаа барьж, нийгмийн сүлжээгээр турхирах, мөн уриа лоозон барьж, зам хаах зэрэг захиалгат үйл ажиллагаа явуулж буй нь хэрээс хэтэрч байна. Энэ нь компанийн хэвийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх, цаашлаад шинэ орон сууцаа хүлээж байгаа оршин суугчдын итгэлд хүртэл нөлөөлөхүйц үйл ажиллагаа болж байгаа юм. "Худаг усны-36” байр нь 48х16 харьцаатай гурван давхар. Нэгдүгээр давхар нь илүү гарсан өргөтгөлтэй байсан бөгөөд хуучин оршин суугчдад өмнө нь амьдарч байсан байрных нь мкв дээр бонус мкв нэмж, шинэ барилгын 4-5 давхарт байр хүлээлгэж өгнө" гэв.

Барилга барих хугацаанд хуучин оршин суугчдыг түр амьдрах байраар хангах, түрээсийн төлбөрийг барилгын компани бүрэн хариуцдаг. Энэ ажилд зөвхөн нэг сард 40-60 сая төгрөгийн зардал гарч байгаа аж.

ОРОН СУУЦНЫ ДАВХАРЫГ ДУРААРАА НЭМДЭГГҮЙ

Эдийн засгийн үр өгөөжийн тооцоолол хийсний үндсэн дээр хэдэн давхар барилга барих тухай асуудал яригддаг. Тооцоолол хийхэд, тухайн газарт 16 давхараас доош барилга баривал ямар ч үр ашиггүй, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй, алдагдал хүлээх аж.

Оршин суугчдын хэлснээр, дахин төлөвлөлтийн ажлыг "Асиан сити" ХХК авахаас өмнө 4-5 компани сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан боловч барилга барихгүй хугацаа алдсан. Өнгөрөгч оны 2021 оны арваннэгдүгээр сард "Асиан сити" ХХК барилгын ажил хийж эхэлсэн. Одоо 11-12 давхар дээрээ явж байна. Тиймээс хийж байгаа нэгнээ битгий харлуулаач. Ялангуяа хажууд шинээр ашиглалтад орсон орон сууцны иргэдийг хийж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна" гэсэн юм.

"Асиан сити" ХХК нь Нийслэлийн засаг даргын 2021.04.29-ний өдөр А33 дугаар захирамжаар  төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчээ.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2022-06-13 66.181.177.220

дахин төлөвлөлт нэрээр айлын газрыг аваад замбараагүй байшин барихаар боль ядаж сургууль цэцэрлэгтэй зай сайтай баримтаар байна.айл бүрт нэгдсэн зураг төсөвтэй зам дулаан шийдвэрлэсэн боломжийг хайж хиймээр байна.Х
Жишээлбэл Сүхбаатар аймгийн засаг дарга шиг айл бүхэнд боломж нээж өгч байна сайхан жишээг өрх бүрт хэрэгжүүллээ.Тэгэхгүй жил бүр төсөвлөгдсөн мөнгөөр юу хийх вэ гээд хороо улсаас санал авч замын хэдэн хашлагыг л буцаагаад л хийгээд бөөн хөрөнгө үнэгүй зараад байх юм

Avatar

хүнсний хомсдол 2022-06-13 192.82.77.230

kvkgvkgv

Avatar

Зочин 2022-06-13 64.119.20.243

наад төрд ажиллаж бгаа өлөн гуйлгачингууд ажил явуулдаггүй юм бна лээ шүү, өлөв долоо хийгээд.

Avatar

Зочин 2022-06-13 64.119.20.243

Хахууль нэхээд ажил явуулдаггүй юм бна лээ

Avatar

Зочин 2022-06-13 103.57.93.78

60 жил болчихсон нурах гэж байрыг нураагаад байр барих гэхээр нар салхи хаалаа гээд хуцаад байхын . Тэгээд яах гээд баыгаан

Avatar

Зочин 2022-06-13 202.126.88.109

Бүгд завшиж сайхан байранд орж илүү квадрат авж байгаа.Тийм байж түрээсийн мөнгө гэж чичирдэг.1 айл 2 байр нэхдэг.Шантаажлаад чичрээд байвал 100 айлын Бэрэнгийнх шиг зогсоолгүй шамбааралдсан чанар муутай умгар хачин юманд орно.

Avatar

Зочин 2022-06-13 103.229.120.28

Дахин төлөвлөлт нэрээр ард түмний өмчрүү дайрахгүй шүү нохдуудаа.Өмчөө зарах үгүй нь тэр хүний мэдэх асуудал.Лалрын хогын компаниудын хоол болохгүй шүү гэр хорооллын иргэдээ.Хашаандаа сайхан амьдарцгаая

Avatar

Zochin 2022-06-13 66.181.179.217

Дахин төлөвлөлтийн ажлыг дэмжиж бөйна.

Avatar

Зочин 2022-06-13 124.158.66.198

40 50 мянгатын илжирсэн аажмаар нурж байгаа барилгуудыг нурааж 20 хүртэлх давхар барилга барь.гол нь доороо байрны тоогоор зогсоол өгөх..

Avatar

Зочин 2022-06-13 103.80.210.183

зогсоолтой байр баригдахгүй. гол нь хүн нэмэгдээд зай багадаад байхад л зогсоол цэцэрлэг сургууль нь жижигдээд байна.

Avatar

Оршин суугч 2022-06-13 64.119.18.141

Оршин суугчийн хувьд хуучин байр маань нураагдаж шинээр дахин төлөвлөлтөнд орж байгаад маш их баяртай байгаа. Хажууд байгаа ЮБ тауны зарим түрээслэгчид бид нарыг байрыг бариулахгүй байгаад маш гомдолтой байна. Хуучин байрнй маань үнэ цэнэ нэмэгдэж сайхан болно гэдэг итгэлтэй байна

Avatar

УБ-н уугуул иргэн. 2022-06-13 202.126.90.56

60 жил болчихсон ашиглалтын хугацаа нь дуусаад удаж бгаа барилгуудын дахин төлөвлөлтийн "хэл амтай" ажлыг гүйцэтгэж бгаа Асиан сити компаны үйл ажиллагааг дэмжиж бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж