Украинчууд 3D технологи ашиглан соёлын өвөө хадгалж байна

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Украинчууд 3D технологи ашиглан соёлын өвөө хадгалж байна

Украинчууд 3D технологи ашиглан соёлын өвөө хадгалж байна

Дайны улмаас Украин дахь олон зуун түүх, соёлын дурсгалт газар, хөшөө дурсгал эвдэрч, сүйдсэн. Тухайлбал, Киевийн ойролцоо танк дэлбэрсэний улмаас Украины зохиолч Борис Хринченкогийн хөшөө үгүй болжээ. Тиймээс соёлын өвөө хадгалж үлдэхийн тулд тус улс “Backup Ukraine” нэртэй төсөл дөрөвдүгээр сард эхлүүлсэн байна.

Уг төслийн хүрээнд дижитал архивт үүрд хадгалагдах 3D загварууд бий болгож буй аж. Үүний тулд тухайн соёлын дурсгалт зүйлийг “Polycam” нэртэй гар утасны аппликейшнээр сканнердах юм байна. Сканнер нь маш өндөр чанартай тул боловсролын болон бусад олдворуудыг дахин сэргээх зорилгоор ашиглах боломжтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Дэлхийн соёлын өвийг хамгаалах зорилготой “Blue Shield Danmark” бүлэгтэй хамтран ажилладаг “Virtue Worldwide” агентлаг төслийг анх санаачилсан байна. “Backup Ukraine” төслийн тусламжтайгаар түүхэнд анх удаа тус улсын олдворууд баримтжин үлдэж байгаа аж. Түүнчлэн дайнаас өмнөх, бүр эрт үеийн устаж алга болсон сүм, барилгуудын 3D загварыг бүтээх боломжийг төслийн баг судалж эхэлжээ.

Украины Соёлын яамнаас мэдээлснээр, тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар тус улсын соёлын өвийн эсрэг 367 дайны гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал, 29 музей, 133 сүм, 66 театр, номын сан, 100 жилийн түүхтэй еврейчүүдийн оршуулгын газар үүнд багтаж буй аж.

Соёлын өвийг сканнердах ажилд 150 гаруй сайн дурын ажилтан нэгджээ. Тэд өдөрт 10 хүртэлх соёлын өвийг сканнердаж буй аж. Төсөл эхэлснээс хойш Украинд 6000 гаруй хүн дижитал архивт нэгдэхийн тулд “Polycam” программыг татаж авчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж