Европын төв банк инфляциас үүдэж бодлогын хүүгээ өсгөх дохио өгөв

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Европын төв банк инфляциас үүдэж бодлогын хүүгээ өсгөх дохио өгөв

Европын төв банк инфляциас үүдэж бодлогын хүүгээ өсгөх дохио өгөв

Цар тахлын үеийн мөнгөний хэт зөөлөн бодлогоо харьцангуй удаан хадгалж буй Европын төв банк бодлогын хүүгээ өсгөх дохиог зах зээлд өглөө. Өнгөрсөн Пүрэв гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр тус банкны ерөнхийлөгч Кристин Лагард “Хэрэв есдүгээр сарын төсөөллөөр 2024 оны инфляци 2.1 хувь болон түүнээс өндөр хувьтай байхаар бол бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиас дээш хэмжээгээр өсгөнө” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр “Бид инфляцийг хязгаарлахын төлөө тууштай, шийдэмгий байх ёстой” гэж хэвлэлийнхэнд онцлон хэлсэн байна.

Зах зээлд оролцогчид тус банкийг дараагийн хоёр уулзалтаар бодлогын хүүгээ нийт 0.75 нэгж хувиар өсгөж магадгүй гэх хүлээлттэй байна. Австри, Нидерланд, Латви, Словакийн төв банкны ерөнхийлөгч нар энэ зун гэхэд Европын төв банк 0.5 нэгж хувиар хүүгээ өсгөж магадгүй талаар байр сууриа илэрхийлээд буй юм.

Евро бүсэд инфляци өнгөрсөн сард 8.1 хувь буюу түүхэн дээд түвшиндээ хүрч, шинжээчдийн таамгийг даваад байна.

Тус тивд инфляци ийнхүү өндөр түвшинд хүрэхэд эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт голлон нөлөөлжээ. Улсуудаар нь задалж харвал Герман, Франц, Испани зэрэг томоохон эдийн засгуудад инфляци 5.8-8.7 хувь буюу хүлээлтээс өндөр түвшинд байна. Европын төв банк инфляцийг 2 хувьд тогтворжуулахыг зорьдог бөгөөд одоогийн инфляцийн түвшин үүнээс дөрөв дахин өндөр юм.

Эх сурвалж: ECB
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж