Грекийн Ираклион хотоос Шотландын нийслэл рүү нисч байсан “EasyJet” компанийн онгоц өчигдөр /2022.06.12/ Их Британид ослын буулт хийв. Нисгэгч бие засах өрөөнд ороод гаралгүй удсан тул Эдинбургийн нисэх онгоцны буудалд буухаас өөр аргагүй болжээ.
Онгоцны ахмад бие засах өрөө рүү ороод буух хүртэл гарч ирээгүй гэж зорчигчид мэдэгджээ. Буух зурваст гал унтраах таван машин, түргэн тусламжийн хоёр машин угтаж авсан байна. Туслах нисгэгч “Ахмадын бие муудсан учир яаралтай тусламжийн арга хэмжээ авсан” гэж мэдэгджээ.
Ахмад болон туслах нисгэгч 13 цагийн турш ниссэн байна. Онгоцыг стандарт журмын дагуу аюулгүй газардуулсаныг “EasyJet”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
“EasyJet” нь Лондонд төвтэй Их Британийн үндэстэн дамнасан, хямд өртөгтэй агаарын тээврийн компани юм. Тус компани өөрийн харъяа агаарын тээврийн компаниудаар дамжуулан 30 гаруй улс руу 1000 гаруй чиглэлд нислэг үйлддэг.
Эх сурвалж: DAILY STAR
Холбоотой мэдээ