Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2022.06.13-нд нийтлэгдсэн

Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин өрсөлдөнө

Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин өрсөлдөнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “976 Mongolian Throwdown 2022” Кроссфитийн нээлттэй тэмцээн болно. Энэ төрлийн спортыг олон нийтэд таниулж, тамирчдыг чансааг ахиулах зорилготой юм.

Тэмцээнд Монголын Кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцох бөгөөд эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөнө. Мөн урилгаар олон улсын тамирчид оролцох аж.    Энэ сарын 18-нд болох уг спортын үйл ажиллагааг олон улсын тэмцээнүүдийн жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаар онцлог. Цар тахлаас өмнө уг тэмцээнийг 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үргэлж Бэлэн Бай 5.11 Challenge” нэртэйгээр зохион байгуулж байв. Тухайн үед онцгой чиг үүргийн байгууллагууд, спорт хороод, фитнесс клубын 80 гаруй тамирчин оролцож чансаагаа шалгасан юм. Тэгвэл хоёр жилийн дараа зохион байгуулж буй  “976 Mongolian Throwdown 2022” Кроссфитийн нээлттэй тэмцээн нь нийтийн эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг бий болгох, Кроссфитийн спортыг нийтэд түгээх, мөн тив, дэлхий, бүсийн чанартай тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох тамирчдыг бэлтгэх зэрэг олон давуу талтай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж